Баримтат киног дэлгэцээр гаргах ёслолын арга хэмжээ болов

2019-11-14 15:39:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11-р уулзалтын үеэр, БРИКС-ийн орнуудын хүмүүнлэгийн солилцооны форум буюу БРИКС-ийн орнуудын хамтран бүтээсэн "Хүүхэд ба алдар" анхны баримтат киног дэлхийн хэмжээнд дэлгэцээр гаргах арга хэмжээг Бразилын нийслэл Бразилиа хотод амжилттай зохион явууллаа.Тус арга хэмжээ БРИКС-ийн орнуудын удирдагчдын Бразилын уулзалтыг дэмжиж буй чухал үйл явдал бөгөөд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Хятадын олон улсын хэвлэлийн группээс Бразилын талтай хамтран зохион байгуулж байгаа юм. БРИКС-ийн орнуудын зөвлөхүүдийн байгууллагын төлөөлөгчид зэрэг 200 гаруй зочин, "Хүмүүнлэгийн солилцооны харилцааг бэхжүүлэх, БРИКС-ийн хамтын ажиллагааны гурав дахь тулгуур хүчнийг бий болгоё" сэдвийн хүрээнд, “Баримтат кино ба БРИКС-ийн түүх”, “БРИКС-ийн орнуудын соёлын солилцоо ба харилцан ойлголцол”, “Соёл иргэншлийн солилцоо ба БРИКС-ийн түншлэлийн харилцаа” гэсэн гурван салбар сэдвийг хөндөж, санал бодлоо гүн гүнзгий солилцон, нааштай үр дүнд хүрсэн байна.

Форумын нээлтийн өмнө, БРИКС-ийн 5 орон болон хуралд оролцсон зочид төлөөлөгчид “Хүүхэд ба алдар” баримтат киноны нээлтийн ёслолд оролцсон юм. Тус киноны ерөнхий найруулагчаарХятадыннайруулагч Лү Чуань ажиллаж, “БРИКС-ийн 5 орны хөл бөмбөгийн хорхойтон өсвөр үеийнхний мөрөөдөл” сэдвээр, нэг улс нэг анги, анги бүрдээ 52 минут бөгөөд БРИКС-ийн 5 орны алдарт найруулагчид хоёр жилийн турш хамтран ажиллаж бүтээсэн байна. Өнөөгийн байдлаар 5 оронд зэрэг дэлгэцээр гарч эхэлсэн бөгөөд дараа нь үргэлжлүүлэн баримтат кино хийж дэлхийн хэмжээнд цацах юм. Арга хэмжээний үеэр баримтат кино хийх, хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Күнзийн оюун ухаан” зэрэг соёлын үзэсгэлэн зохион байгуулжээ.
Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ