Ши Жиньпин аж үйлдвэр худалдааны форумын хаалтын ёслолд оролцов

Алтаннавч 2019-11-14 16:14:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 13-нд Бразилд БРИКС-ийн орнуудын аж үйлдвэр худалдааны форумын хаалтын ёслол боллоо. Хаалтын ёслолд Хятад улсын Ши Жиньпин дарга, Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаро, Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса нар оролцжээ.

Ши Жиньпин: Өнөөгийн нөхцөл байдалд дэлхийд олон шинэ өөрчлөлт гарч, боломж, сорилтын аль аль нь тулгарч байна. Шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч аажмаар нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ орон зай нээж байна. Мөн ивээх үзэл, жанжлах үзэл олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засагт дарамт учруулж байна. Зах зээлийн амьжиргааны эрч хүч аж ахуйн нэгжийн итгэлд суурилдаг. Аж үйлдвэр худалдааны салбарынхан боломжоо ашиглаж, тулгарч буй бэрхшээлийг даван туулж, өөрсдийн давуу талаа үргэлжлүүлэн хөгжүүлж, БРИКС-ийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжээ.

Тэрээр: Хятад улсын хөгжил дэлхий дахинд боломж нээж байна. Хятад улсын улам нээлттэй байх шийдвэр, эдийн засгийн урт хугацааны эерэг чиг хандлага өөрчлөгдөхгүй. Бид зах зээлээ нээж, импортыг өргөжүүлэн, бизнесийн орчныг тасралтгүй сайжруулж, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлнэ. "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт өндөр чанарын хөгжлийн шинэ шатанд гарч, бизнес эрхлэгчид энэ боломжийг ашиглан, идэвхтэй оролцож, илүү их хамтын ажиллагааны үр өгөөж хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэж цохон тэмдэглэжээ.

Хаалтын ёслолд БРИКС-ийн орнуудын аж үйлдвэр, худалдааны салбарын 600 орчим төлөөлөгч оролцсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ