Ажилч хэрэгчээр хамтран ажиллаж байна

2019-11-14 16:53:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчдоо, 11-р сарын 13-14-нд, БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11-р уулзалт Бразилын нийслэл Бразилиад болж, таван орны удирдагч “Даяаршлын сөрөг” нөхцөл байдалд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцэж, өргөн олон хөгжиж буй орнуудыг төлөөлж, глобал засаглалын явц дахь дуу хоолойгоо нэгтгэжээ. БРИКС-ийн 5 орны хамгийн нөлөө ихтэй хоёр их гүрэн Хятад, Орос сүүлийн жилүүдэд, олон улсын болон бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахын зэрэгцээ эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан техник, соёл зэрэг салбарын ажилч хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй эрчимжүүлж, эргэн тойрны орнуудыг дагуулан эдийн засаг, нийгмийг бүх талаар хөгжүүлж байна.
Даяаршлын эсрэг туйлшрах хандлага, популизм, худалдааг ивээх үзэл зэрэг даяаршлын эсрэг үзэл ухамсар газар авч буй өнөөдөр, БРИКС-ийн орнуудаар төлөөлүүлсэн хөгжиж буй орнууд эдийн засгийн даяаршлын шинэ “хөдөлгөх хүч” болсон юм. БРИКС-ийн орны хувьд Хятад бол дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засгийн ерөнхий хэмжээгээр 2-т ордог, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын худалдаагаар дэлхийд тэргүүлж байна. Орос дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй, цэргийн хүч, дипломат хүчин чадлаар хамгийн хүчирхэг орон юм. Иймээс Хятад, Оросын хамтын ажиллагаа бол БРИКС-ийн механизмын хөгжлийн гол цөм бөгөөд БРИКС-ийн механизмыг ажиллуулахад удирдан дагуулах үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Энэ оны 9-р сард болсон Хятад, Оросын ерөнхий сайдын тогтмол хугацааны 24-р уулзалтын дараа нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд: Хятад, Орос хоёр орны худалдааны хэмжээ 2018 онд анх удаагаа 100 гаруй тэрбум ам.долларт хүрсний дараа үргэлжлэн нэмэгдэж, хөдөө аж ахуй, сансар судлал, агаарын тээвэр, зам харилцаа, шинжлэх ухаан технологийн инновац, гааль, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа улам хөгжиж байна. Хоёр тал хамтын ажиллагааны нөөцөө үргэлжлэн ашиглаж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын салбарыг улам хөгжүүлж, 200 тэрбум ам.долларын худалдаа хийх зорилтыг биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана гэжээ. Энэ тухай Оросын жижиг дунд аж ахуйн нэгжийн холбооны дарга Александр Калинин: Энэ зорилтыг биелүүлэхэд Хятад, Орос хоёр орны жижиг дунд аж ахуйн нэгжийн нягт хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:"Бид Оросын худалдаачидтай хамт Шэньжэнд очиход маш олон бизнесменүүд худалдааны түншээ олж, Хятадад үйлдвэрлэсэн электрон бүтээгдэхүүн худалдан авч байсан юм. Бидний зүгээс үзвэл, Хятад хүн Орост жуулчлах сонирхолтой, мөн манай хүнсний бүтээгдэхүүн, усны гаралтай бүтээгдэхүүн, модон материал зэрэг нь Хятадын худалдан авагчдын талархлыг хүлээж байна" гэжээ.

Хятад, Орос хоёр орны жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хоёр орны хооронд нэн даруй жижиг дунд аж ахуйн нэгжийн яриа хэлэлцээний механизм байгуулж, өнөөгийн оршиж буй хөгжлийн тэнцвэргүй байгаа асуудлыг зохицуулахыг уриалжээ. Тэрээр хэлэхдээ:"Жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны комисс байгуулах хэрэгтэй. Учир нь зарим асуудлыг зохицуулахад төр улсын дэмжлэг хэрэгтэй юм: Тухайлбал, хилийн шалган өнгөрүүлэх өртөө байгуулах зэрэг болно" гэжээ.

OZON компани бол Оросын хамгийн том онлайн жижиглэн худалдаа эрхэлдэг, гол бүтээгдэхүүн нь ном, электрон бараа, онлайн дуу хөгжим, кино зэрэг юм. тус компанийн бүтээгдэхүүн 350 төрөлд хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд, тус компани хил дамнасан цахим худалдаа хийхдээ Хятадын цахим худалдааны аж ахуйн нэгжүүдийн туршлагаас суралцаж байна. OZON компанийн санхүүгийн захирал Нил Федоров хэлэхдээ:"Үр ашиг, хөдөлмөрийн нормыг дээшлүүлэхийн төлөө хиймэл оюун ухааны технологийг ашиглах нь маш чухал юм. Жишээлбэл робот, дрон ашиглаж шуурхай шуудангийн үйлчилгээ хийх. Алибаба, JingDong энэ талаар илэрхий амжилтад хүрсэн. Миний бодлоор энэ талаар бид харилцан суралцах орон зай маш их байна гэжээ. ”

Сүүлийн жилүүдэд, Хятадын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга, Оросын дэвшүүлсэн “Европ, Азийн эдийн засгийн холбоо” харилцан нягт уялдаж байгаагийн зэрэгцээ Оросын эргэн тойрны улс орнууд болон Хятадын хамтын ажиллагаанд тус дэмжлэг үзүүлж байна. “Европ Азийн эдийн засгийн холбоо"-ны гишүүн орон Беларусь авто машин, машин механик, эм эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг салбарт Хятадын аж ахуйн нэгжтэй нягт харилцаа холбоо тогтоож, өөрийн орны хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүнээ Хятадад борлуулж, Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ тус орны эдийн засгийн хөгжлийг ч ахиулсан байна.
Өдгөө, БРИКС-ийн механизм 2 дахь арван жилдээ орж байна. Олон улсын ээдрээтэй байдлын өмнө, Хятад, Орос зэрэг БРИКС-ийн орнууд улам сайн стратегийн хамтын ажиллагаа явуулж байж БРИКС-ийн хүчин чадлыг дээшлүүлнэ. Мөн хөгжиж буй бусад орнуудтай ажил хэрэгч хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлбэл дэлхийн олон орны хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг хамтран байгуулах болно. Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ