Өмнөд нутгийн усыг умард нутаг руу татах төсөл 100 сая гаруй хүнд шууд ашиг хүртээжээ

2019-11-19 16:17:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 18-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян өмнөд нутгийн усыг умард нутаг руу татах төслийн ажлын бага хурлыг даргалж, дараачийн ажил, усан ашиглалтын бүтээн байгуулалтын ажлыг хуваарилсан байна.

Хуралд, Ус ашиглалтын яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны албаны хүн өмнөд нутгийн усыг умард нутаг руу татах төслийн дараагийн барилгын ажлын талаар мэдүүлэлт хийжээ.

Ли Кэчян: Өмнөд нутгийн усыг умард нутаг руу татах зүүн, төв шугамын эхний ээлжийн төслийн ажил дууссанаас хойш инженерийн чанар, усны чанарын аль аль нь хяналт шалгалтыг давж, усны хангамжийн аюулгүй байдлыг баталгаажуулан, шугам дагуу бүс нутгийн үйлдвэрлэл, амьдрал, экологийн усны хэрэглээг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж, 100 сая гаруй хүн шууд ашиг хүртсэн байна. Эдийн засаг, нийгэм, экологийн үр ашиг их байгаа нь ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн бүрэн зөв шийдвэрийн нотолгоо юм. Мөн усны эх баялгийн хомстол, орон зайн тархалт жигд бус байгаа нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бэрхшээл учруулж буйн нэг шалтгаан мөн гэдгийг олж таних хэрэгтэй гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ