Дижитал соёлын үйлдвэрлэлийн хөгжилд анхаарал хандуулж байна

2019-11-19 18:07:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 14-15-нд БНСУ-ын Пусан хотод Хятад, Япон, БНСУ-ын соёлын үйлдвэрлэлийн 12-р форум болж, төлөөлөгчид гурван орны соёлын солилцоо, хамтын ажиллагааны талаар санал бодлоо гүнзгий солилцож, дижитал соёлын үйлдвэрлэлийн салбарт өргөн хүрээнд тохиролцоонд хүрч, 3 талын хамтарсан мэдэгдэл гаргав. Гурван улс соёлын үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой, Хятад улсын дижитал соёлын үйлдвэрлэл хурдтай хөгжиж, Хятадын соёлыг дэлхий дахинд сурталчлах чухал хүчин болж байна гэж форумд оролцсон мэргэжилтнүүд үзэж байна.

Хятад, Япон, БНСУ-ын соёлын үйлдвэрлэлийн форумыг Хятадын Соёл, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Японы Эдийн засаг, худалдаа үйлдвэрийн яам хамтран зохион байгуулдаг, гурван улсын засгийн газар хоорондын соёлын үйлдвэрлэлийн солилцоо, хамтын ажиллагааны чухал механизм, индэр юм. Тус форумд Засгийн газар хоорондын уулзалт, аж ахуйн нэгжүүдийн солилцоо, шинжээчдийн форум зэрэг олон агуулга багтаж байна.

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны үйлдвэрлэл хөгжлийн газрын орлогч дарга Ма Фэн форумын үеэр хэлсэн үгэндээ: Соёлын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа Хятад, Япон, БНСУ-ын соёлын хамтын ажиллагааны хамгийн боломжит, хөгжлийн нөөц хүчтэй хэсэг юм. Соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн гол чиглэл, дижитал эдийн засгийн чухал бүрэлдэхүүн болох Хятадын дижитал соёлын үйлдвэрлэл хурдтай хөгжиж байна. Япон, БНСУ-ын хамт яриа хэлцэл, зөвшилцөл хийж, хамтран ажиллаж харилцан ашиг хүртэх зарчмын дагуу, цаг үеийн чиг хандлагад нийцүүлж, хөгжлийн боломжийг ашиглан, соёлын салбарын хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг бий болгоход Хятад улс бэлэн байна гэжээ.

Хятад, Япон, БНСУ-ын төлөөлөгчид форумын үеэр "Хятад, Япон, БНСУ-ын соёлын үйлдвэрлэлийн 12-р форумын хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурсан юм. Мэдэгдэлд, гурван улс соёлын үйлдвэрлэлийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, гурван улсын аж ахуйн нэгжүүдийн солилцоог өргөжүүлэн, гурван орны соёлын салбарын хамтын ажиллагааны хөгжлийн нэгдсэн цогцыг ажиллуулж, харилцаа холбоо хариуцсан ажилтныг томилон, мэдээллийг тогтмол солилцдог болно гэжээ.

Хятадын талын зохион байгуулагч Хятад улсын гадаад соёлын корпорацын ХХК-ийн ерөнхий менежерийн орлогч Ван Чэнь: Форумын үеэр Хятад, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид гурван түвшинд санал бодлоо солилцож, идэвхтэй үр дүнд хүрсэн гэжээ.

"Форум нь засгийн газрын түвшинд гурван зорилтод хүрсэн. Эхний түвшинд гурван орны соёлын бодлогын солилцоо. Удаах нь гурван орны соёлын хөгжлийн чиг хандлагын тухай мэргэжилтнүүдийн төсөөлөл. Гуравт, Хятад, Япон, Солонгос гурван орны үйлдвэрлэлийн солилцоо, хамтын ажиллагаа юм."

Соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн гол хэсэг, дижитал эдийн засгийн чухал бүрэлдэхүүн болсон Хятадын дижитал соёлын үйлдвэрлэл хурдтай хөгжиж ирлээ. 2018 онд Хятадын хүүхэлдэйн киноны үйлдвэрлэлийн нийт хэмжээ 170 гаруй тэрбум юаньд хүрсэн. Хааны өвлийн ордны музейн “Дижитал ордон”, Дүньхуан судалгааны хүрээлэнгийн “Дижитал Дүньхуан” зэрэг дижитал соёлын бүтээгдэхүүн Хятадын уламжлалт соёлын өөрчлөлт шинэчлэл, инновац хөгжлийн төлөөлөх төсөл болсон юм. Энэ форумын үр дүнгийн талаар Ван Чэнь хэлэхдээ: Гурван улс олон салбарт тохиролцоонд хүрч, "хамтарсан мэдэгдэл" -д гарын үсэг зурахаас гадна гурван улсын цахим спортын холбоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Хятад-Япон-Өмнөд Солонгосын цахим спортын наадам зохион байгуулж, тэмцээний стандартыг Хятадын цахим спортын стандартад үндэслэн гаргах юм.

"Гурван улсын цахим спортын холбоо Хятад, Япон, БНСУ-ын цахим спортын тэмцээн зохион байгуулах механизмд гарын үсэг зурсан. Үүнийг манай цахим спортын түүхэнд бичиж болно. Учир нь манай цахим спорт нэгэн төрлийн стандарттай болж байна. Гурван улс хамтран ажиллаж нэгдсэн стандарт гаргана. Хятад улсын соёлын үйлдвэрлэлийн үйл явц өдгөө тэргүүлэх байранд орох боллоо.”

Хятадын Соёл, зугаа цэнгүүний үйлдвэрлэлийн холбооны нарийн бичгийн дарга Күн Мин: Гурван улс харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны ач холбогдол нь гурван улсын залуусын дунд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд цахим спортын системийг ашиглана гэдэгт найдаж байна гэжээ.

"Энэ бол гурван улсын соёлын солилцоонд суурилсан шийдвэр юм. Манай гурван орны холбооны нийтлэг ойлголт маш тодорхой. Үндэсний бодлогын хүрээнд залуусын ойлголцлыг нэмэгдүүлж, залуусын дунд хувь заяаны хамтын цогцыг буй болгохыг хүсэж байна. "

Их уншсан

холбоотой мэдээ