Дунд ба урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байна

2019-11-20 16:04:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19-нд Хятадын ШУА-ийн ерөнхийлөгч Бай Чүньли: Хятадын ШУА дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд “тэргүүлэн үйл ажиллагаа явуулах” төлөвлөгөөг үргэлжлэн хэрэгжүүлж, инновац бүтээх улс, дэлхийн шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улсыг бүтээн байгуулахад хүчин зүтгэнэ гэжээ.

БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой, Хятадын ШУА академи байгуулагдсан 70 жилийн ой энэ онд тохиож байна. Атомын бөмбөг, устөрөгчийн бөмбөг, хиймэл дагуултай болсноос нисгэгчтэй сансрын төсөл, саран дээр хайгуул хийх төсөл, хиймэл инсулинээс олон улсын Хүний геномын дараагийн төсөл зэрэгт оролцон Хятадын ШУА 70 жилийн турш Хятадын технологийн дэвшил, эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал хувь нэмэр оруулсан, Хятад улс дэлхийн шинжлэх ухаан, технологийн их гүрэн болоход бат бөх үндэс суурь тавьж өгсөн юм.

Хятадын ШУА энэ 70 жилд анхан шатны бүтээн байгуулалт, шинэчлэл, хайгуул, хөгжил дэвшил, инновац гэсэн дөрвөн үе шатыг даван туулж, туршлага хуримтлуулсан нь бидний цаашдын судалгааны ажилд их хувь нэмэр оруулсан гэжээ.

"Нэгд, Хятадын ШУА-ийн ололт амжилт хүчээ төвлөрүүлэн их үйлсийг бүтээх Хятад улсын давуу талыг харуулсан. Хоёрт, Хятадын ШУА үндэсний байгалийн шинжлэх ухаан, дээд технологийн судалгааны төв юм. Шинжлэх ухааны судалгааны төрөл иж бүрэн, олон судалгааны төрөл дамнасан давуу талтай. Гуравт, Хятадын ШУА ардчилсан, үнэн зөвийг эрэлхийлэх журамтай. Дөрөвт, бид олон улсын солилцооны хамтын ажиллагааны маш сайн зам сувагтай. Үүнээс гадна, бид дотоодын олон яам хороод, их дээд сургууль, аж ахуйн нэгжтэй сайхан хамтын ажиллагаатай юм."

Дэлхий нийт зуун жил тохиолдоогүй өөрчлөлттэй тулгараад байна. Инноваци бол дэлхий нийтийн тогтолцоонд нөлөөлөн өөрчлөх чухал хүчин зүйл боллоо. Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн шатанд орж, технологийн шинэчлэлд илүү тулгамдсан, өндөр шаардлага тавьж байна. ХКН-ын 19-р их хурал Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд бүх талын хуваарилалт хийж, шинжлэх ухаан, технологийн дэлхийн хүчирхэг гүрэн байгуулах "гурван шатны" стратегийг тодорхойлсон юм. Бай Чүньли: Хятадын ШУА шинэчлэлийг гүнзгийрүүлж, дунд ба урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байна гэжээ.

"Бид шинжлэх ухааны зорилтыг хэрхэн тавих, технологийн шилдэг боловсон хүчнийг хэрхэн татах, технологийн шинэчлэл, тогтолцооны механизмд ямар ямар ажил хийх шаардлагатай, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар ямар бодит ажил хийх талаар бүрэн төлөвлөсөн. Мөн, олон улсын солилцоо, хамтын ажиллагааны талаар бодит ажлууд төлөвлөсөн" гэжээ.

Инновацын чадавхыг нэмэгдүүлэх ажлын талаар Бай Чүньли: Хятадын ШУА хэтийн төлөв, стратеги, шинийг бүтээхийг онцолж, шинжлэх ухааны томоохон асуудлуудыг шийдвэрлэх чадвар, түвшинг дээшлүүлж, олон тооны бүтээл гарахыг хичээнэ гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын ШУА "тэргүүлэн үйл ажиллагаа явуулах " төсөл хэрэгжүүлж, стратегийн тэргүүний шинжлэх ухаан технологийн тусгай төслийг ахиулан, инновацын олон салбар, тэргүүний чухал судалгаанд тэргүүлэх, бэлэг тэмдгийн чанартай амжилт гаргасан юм. Хятадын ШУА-ийн Сансрын шинжлэх ухаан, хэрэглээний үндэсний төвийн судлаач Ү Жи: Ирэх жил сансрын шинжлэх ухааны шинэ хиймэл дагуулыг хөөргөх бөгөөд энэ нь хүн төрөлхтний сансар судлалын цаашдын ажилд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ