Европа дагуулын агаар мандлаас анх удаа ус илрүүлэв

2019-11-20 16:27:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн судлаачид 18-нд Их Британийн “Байгаль, одон орон судлал” сэтгүүлд нийтэлсэн тайландаа, Бархасбадь гарагийн дагуул болох Европагийн агаар мандлаас анх удаа ус илрүүлсэн. Энэ нь Европагийн мөсөн гадаргаас хэдэн милийн гүнд далай тэнгис байж магадгүйг нотолж байна гэжээ.

2016-2017 он дамнасан 17 шөнө Америкийн Үндэсний сансар судлалын төвийн одон орон судлаач Лукас Паганинийн баг Хавайн Кекийн одон орон судлалын газрын спектрометр ашиглан Бархасбадь гарагийн дагуул Европагийн агаар мандлаас уурын дохиог илрүүлжээ. Энэ төхөөрөмж од гарагийн агаар мандал дундах химийн бүрэлдэхүүн, хэт ягаан туяаг шинжих зориулалттай юм.

Европагийн мөсөн доорх ус булаг мөдхөн оргилж магадгүй гэж судлаачид үзэж байсан ч тандагч аппаратын чадамж хязгаартай, газарт байрлуулсан дуран нь дэлхийн агаар мандлын усны молекулд нөлөөлөгдөг учраас Европагийн агаар мандлаас ус олж чадахгүй байсан юм. Энэ нөлөөг багасгахын тулд Паганинийн баг математик, компьютерын маш нарийн загвар гаргаж, дэлхийн бөмбөрцгийн агаар мандлын нөхцөл байдлыг жишин судалж, дэлхийн бөмбөрцгийн усны молекулыг Европагийн ажиглалтаас олсон мэдээллээс хасжээ.

Америкийн Үндэсний сансар судлалын төв буюу NASA 2025 онд “Europa Clipper” нэртэй тандагч аппарат хөөргөж, Европагийн нууцыг зайнаас судлах төлөвлөгөөтэй байгаа аж.

Их уншсан

холбоотой мэдээ