Лю Шяомин Английн Гадаад харилцааны сайдтай уулзав

2019-11-21 10:24:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-р сарын 20-нд Хятадаас Англид суугаа элчин сайдын яамны төлөөлөгч хэлэхдээ: 19-нд Хятадаас Англид суугаа элчин сайд Лю Шяомин Английн Гадаад харилцааны сайд Доминик Раабтой уулзлаа. Лю Шяомин сайд сүүлийн үед Английн засгийн газар Хонконгийн асуудлаар олон удаа буруу үг яриа нийтэлсэн явдалд ихээхэн дургүйцэж, эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн гэжээ.

Лю Шяомин: Одоо Хонконгийн байдал үнэн хэрэгтээ өрнөдийн зарим улс төрчид, мөн өрнөдийн мэдээллийн хэрэгслийн хөөрөгдөж буй “ардчиллын эрх чөлөө”-ний асуудал огт биш, харин хууль зөрчсөн радикал этгээдүүд Хонконгийн хуулийн засаглал, нийгмийн дэг журмыг уландаа гишгэн, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг ноцтой хохироож, “Нэг улс хоёр систем”-ийн зарчмын улаан шугамд заналхийлсэн хүчирхийллийн гэмт үйлдэл юм гэжээ.

Байдлыг тодорхой ойлгож, радикал хүчирхийллийн гэмт үйл ажиллагаанд найр тавих ямарваа үг яриа, үйл ажиллагаагаа даруй зогсоож, Хонконгийн асуудал, Хятадын дотоод хэрэгт ямарваа хэлбэрээр оролцохоо даруй болихыг Лю Шяомин Английн талаас шаардсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ