Соёлын солилцооны төлөөлөгчид Кувейтэд айлчлав

2019-11-21 10:25:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Шиньжяны соёлын солилцооны төлөөлөгчдийн баг 19-20-нд Кувейтэд айлчилж, Кувейтийн олон салбарын хүмүүстэй солилцоо өрнүүлж, Шиньжяны нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах, үндэстнүүдийн эв нэгдлийг бэхжүүлэх, шашны эвсэг зохицонгуй байдлыг ахиулах, мөн терроризм, хэт даврагч үзэлтэй тэмцэх зэрэг талаар гаргасан үр дүнгээ танилцуулсан байна.

Төлөөлөгчдийн баг Кувейтэд айлчлах үедээ Кувейтийн Гадаад харилцааны яамны албан тушаалтантай уулзаж, Кувейтийн үндэсний телевиз, “Мэдээ сонин”-д ярилцлага өгч, Кувейтийн их сургуулийн эрдэмтэн судлаачидтай уулзалт хийж, Шиньжяны терроризмтой тэмцэх, хэт даврагч үзэлтэй тэмцэх чиг хандлага, үндэстнүүдийн шашны тухай бодлого, ажил мэргэжлийн боловсрол сургалтын ажил зэрэг талаар өргөн хүрээнд солилцоо өрнүүлсэн байна.

Хятадын Шиньжяны соёлын солилцооны төлөөлөгчдийн баг 17-18-нд Катарт айлчилжээ. Төлөөлөгчдийн баг Кувейтэд хийсэн айлчлалаа өндөрлүүлээд Саудын Арабад очиж орон нутгийн олон салбарынхантай солилцоо өрнүүлэх юм.

Их уншсан

холбоотой мэдээ