Эдийн засгийн бүртгэлийн дүн эерэг дохио өгөв

2019-11-21 10:26:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ 20-нд “Хятадын эдийн засгийн бүртгэлийн дүн гурван том эерэг дохио өгөв” сэдэвт тоймчийн өгүүлэл нийтэлжээ.

Нийтлэлд, 20-нд Үндэсний статистикийн товчоо Бүх Хятадын эдийн засгийн 4 дэх удаагийн бүртгэлийн дүнг нийтэлжээ. Бүртгэлийн дүн сүүлийн таван жилд Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжих чиглэлээр тогтвортой ахиж ирснийг харуулж байна. Юуны түрүүнд, 3-р аж үйлдвэрлэлийн үйлчилгээний аж үйлдвэрлэл түргэн хөгжиж, Хятадын эдийн засгийн бүтэц өөрчлөлтийг дайчилсан байна. Хоёрт, бизнес эрхлэлтийн орчин улам сайжирч, зах зээлийн ерөнхий хэмжээ нэмэгдэн, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг эрч хүчээр сэлбэсэн байна. Гуравт, шинэ бүтээмжийн хөдөлгөх хүчний хөгжил Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжилд эрч хүч нэмсэн байна хэмээн тэмдэглэжээ.

Нийтлэлд, хөгжлийн тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж буй хэдий ч Хятадын эдийн засгийн урт хугацаанд сайжрах хандлага өөрчлөгдөхгүй, дэлхийн эдийн засгийн өсөлтөд улам их хувь нэмэр оруулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ