Бүгд хурлын үзэл санааг сурталчлан танилцуулав

2019-11-21 10:41:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах газраас зохион байгуулсан ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурлын үзэл санааг сурталчлан танилцуулах хурал 20-нд Жянши мужийн Наньчанд болж, 50 шахам улс орны улс төрийн намуудын 200 гаруй төлөөлөгч оролцов.

Тус хуралд энэ удаагийн хуралд зориулан бэлтгэсэн богино хэмжээний киног үзүүлсэн байна. Бээжингийн Багшийн их сургуулийн эрдэм шинжилгээний комиссын дарга Ханьжэнь, Фүдань их сургуулийн олон улсын харилцаа, олон нийтийн үйл хэргийн судалгааны газрын захирал Сү Жанхэ, Жянши мужийн намын хорооны нарийн бичгийн дэд дарга, бодлого судлалын газрын дарга Шэнь Чяньфан нар ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурал нээгдсэн нөхцөл байдал болон чухал ач холбогдол, ерөнхий зорилт, чухал үүргийг гадаадын улс төрийн намын төлөөлөгчдөд танилцуулсан байна.

Лаосын Ардын намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төвийн суртал ухуулгын яамны дарга Каньфань, Монголын Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ зэрэг гадаадын улс төрийн намын төлөөлөгчид сурталчлан танилцуулах хуралд үг хэлж, ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хуралд улс орны засаглалын систем, засаглалын чадавхыг орчин үеийн болгох зорилт тавьсан нь Хятад улсын тогтолцооны давуу талыг бүрэн тусгаж, Хятад улсын гаргасан ахиц дэвшил, хөгжилд тогтолцоог эрч хүчээр сэлбэж, Хятад улсын ирээдүйн хөгжил, аж үйлдвэрлэлд нөлөө үзүүлэн, дэлхийн энх тайван хөгжилд “Хятад улсын арга төсөл”-өөр хув нэмэр оруулах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ