Оросын эдийн засаг хөгжлийн эрчээ хадгалж байна

2019-11-21 10:42:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 20-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин: Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй хэдий ч Оросын эдийн засгийн хөгжил эрч хүчээ хадгалсан хэвээр байна гэжээ.

Путин мөн өдөр Москвад зохиогдсон жил тутмын олон улсын хөрөнгө оруулалтын “Орос орон уриалж байна” форумд: Оросын ДНБ ноднин 2.3 хувиар, энэ оны эхний гурван улиралд 1.1 хувиар нэмэгдэв. Оросын эдийн засгийн хөгжлийн яамны тоо бүртгэлээс үзвэл, энэ оны сүүлийн хагас жилд Оросын эдийн засгийн өсөлт илэрхий түргэссэн гэжээ.

Тэрээр: Оросын ажилгүйдэл багасаж, энэ оны 1-9-р сард ажилгүйдлийн хэмжээ 4.6 хувь байсан юм. Мөн инфляцын түвшин төсөөлснөөс түргэн доошилж, өдгөө 3.6 хувь байгаа бөгөөд ирэх оны эхэнд 3 хувь буюу түүнээс доогуур түвшинд хүрэх шинжтэй байна гэжээ.

Путин: Анхан шатны бүртгэлээр Оросын энэ оны үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын ДНБ-нд эзлэх хэмжээ 21.6 хувьд хүрлээ. Орос улс хөрөнгө оруулалтын шинэ төлөвлөгөөг эхлэх гэж байгаа бөгөөд энэ харьцаа цаашид 25, ирээдүйд 27 хувьд хүрнэ гэжээ.

Жил тутмын олон улсын хөрөнгө оруулалтын "Орос орон уриалж байна” форумыг Оросын Гадаад худалдааны банк зохион байгуулж, Оросын эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулалт татах, Оросын компани ба гадаадын хөрөнгө оруулагчдад яриа хэлэлцээний индэр гаргах зорилготой юм. Энэ оны форум 20-22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 60 гаруй орны хөрөнгө оруулагч, компанийн эзэд, банк санхүүгийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн 2500 гаруй хүн оролцож байна.

Их уншсан

холбоотой мэдээ