Хятад, Европын 9-р форум болов

2019-11-21 10:49:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Орон нутгийн цагаар 18-19-нд, Хятадаас Европын холбоонд суугаа дипломат төлөөлөгчид Европын холбооны зөвлөхүүд-”Европын найз”, Хятадын Олон нийтийн дипломат харилцааны холбоо, Хятадын Өөрчлөлт хөгжлийн судалгааны хүрээлэн хамтран Брюссельд Хятад, Европын 9-р форумыг зохион байгуулжээ. Хятад, Европын улс төр, бизнесийн төлөөлөгчид “Адил талаараа нэгдэж, адилгүй талаа хойш тавьж, нийтлэг ойлголтоо нягтруулах” уриан дор Хятад, Европын харилцаа, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа, дэд бүтцээр холбох, глобал засаглал зэрэг өргөн сэдвээр хэлэлцсэн байна.

Тогтворгүй хүчин зүйл газар авч буй олон улсын байдлын өмнө, Хятад Европ харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх бол маш чухал, хамтын ажиллагаагаа нягтруулах нь өнөө нэгэнт хамгийн том хамтын ойлголт болох юм гэж форумд оролцсон хүмүүс үзжээ. Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ