Бүх Хятадын эдийн засгийн бүртгэлийн дүнг нийтлэв

2019-11-21 14:38:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд, Бүх Хятадын эдийн засгийн 4 дэх удаагийн бүртгэлийн дүнг нийтлэв. Энэ удаагийн бүртгэлээр Хятадын хоёрдугаар аж үйлдвэр буюу хөнгөн аж үйлдвэр, гуравдугаар аж үйлдвэр буюу үйлчилгээний үйлдвэрлэлийн бодит байдлыг ойлгож, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдлыг системтэйгээр харуулсан байна.

Төрийн зөвлөлийн Бүх Хятадын эдийн засгийн 4 дэх удаагийн бүртгэлийн удирдах хэсгийн албаны орлогч дарга, Үндэсний статистикийн товчооны орлогч дарга Шянь Зүдэ 20-нд Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны зохион явуулсан хэвлэлийн бага хуралд: Бүх Хятадын эдийн засгийн 4 дэх удаагийн бүртгэлийн гол зорилт нь Хятадын хоёрдугаар аж үйлдвэр, гуравдугаар аж үйлдвэрийн хөгжлийн цар хүрээ, бүтэц, үр өгөөжийг нарийвчлан судалж, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, бүтэц, технологи, хэлбэрийн өнөөгийн бодит байдал, үйлдвэрлэлийн янз бүрийн хүчин зүйлийн бүтэц бүрэлдэхүүн, хуулийн этгээдийн өрийн байдал, шинээр хөгжиж буй аж үйлдвэрлэлийн хөгжлийн байдлыг бүрэн ойлгож, олон байгууллага нэгжийн үндсэн нөхцөл байдал, эдийн засгийн үйл ажиллагааг гүнзгий шалгаж, шинэчлэл, хөгжлийн ахиц дэвшлийг бүх талаар нарийвчлан тусгаж, макро зохицуулалтыг бэхжүүлэн сайжруулж, ханган нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн, дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг шинжлэх ухаанчаар боловсруулж, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг сайжруулах зорилгоор шинжлэх ухаанч, үнэн зөв статистикийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Бүртгэлийн дүнг нийтэлсэн талаар Шянь Зүдэ хэлэхдээ:"2018 оны эцсийн байдлаар, Бүх Хятадын хоёр, гуравдугаар аж үйлдвэрийн хуулийн этгээд 21 сая 789 мянгад хүрч, 2013 оныхоос 10 сая 932 мянгаар нэмэгдэж, 100.7 хувиар өсжээ. Аж үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нэгж 24 сая 550 мянгад хүрч, 11 сая 515 мянгаар нэмэгдэж, 88.3 хувиар өссөн байна. Хувийн аж ахуйн нэгж эрхлэгч 62 сая 959 мянгад хүрсэн" гэжээ.

Бүртгэлийн дүнгээс үзвэл, 2018 оны эцсийн байдлаар Бүх Хятадад хоёр, гуравдугаар аж үйлдвэр эрхэлж буй хуулийн этгээдийн байгууллагад 380 саяд хүн ажиллаж, 2013 оны эцсээс 28 сая хүнээр нэмэгдэн, 7.6 хуваар өссөн байна. Үүнд эмэгтэй ажилтнуудын тоо 150 саяд хүрч, 37.7 хувийг эзэлсэн байна.

Үүний зэрэгцээ, энэ удаагийн бүртгэлийн дүн нь Хятадын эдийн засгийн бүтцэд гарсан томоохон өөрчлөлтийг тусгасан байна. Шянь Зүдэ: Хятад улс хөгжлийн хэлбэрээ өөрчлөх, эдийн засгийн бүтцээ сайжруулах, өсөлтийн эрч хүчийг өөрчлөн шинэчлэх зангилаа үедээ байна. Эдийн засгийн бүртгэлийн дүн нь эдийн засгийн бүтцийг сайжруулах, зохицуулан хөгжүүлэх талаар шинэ дэвшил гаргасныг тусгасан байна гэжээ.

"Энэ удаагийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, гуравдугаар аж үйлдвэрлэл хоёр, гуравдугаар аж үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээний 80.3 хувийг эзэлж, хуулийн этгээдийн хөрөнгийн нийт хэмжээ нь 81 хувийг эзэлсэн байна. Мөн, аж үйлдвэрийн бүтэц сайжирч, боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийг шат өгсүүлэхэд нэлээд амжилт гаргасан. Тоо баримтаас үзвэл, дээд технологийн аж үйлдвэрлэлийн хуулийн этгээдийн тоо 20 саяас аж үйлдвэрийн нийт тооны 9.5 хувийг эзэлж байна" гэжээ.

Тэрээр, Бүх Хятадын эдийн засгийн 4 дэх удаагийн бүртгэлээр ихээхэн үнэ цэнтэй тоо баримтуудыг олж авсан. Холбогдох салбар эдгээр тоо баримтыг сайтар ашиглан, олон түмэнд нээлттэй болгож, өндөр чанартай хөгжлийг дэмжихэд статистикийн дэмжлэг үзүүлнэ гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ