Америкийн улс төрчид бузар гараа сунгаж байна

2019-11-21 16:08:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн Конгресс “2019 оны Хонконгийн хүний эрх, ардчиллын тухай хуулийн төсөл” гээчийг баталсантай холбогдуулж 20-нд ХТРТ-ийн Их булангийн бүсийн дуу хоолой радио “Америкийн улс төрчид бузар гараа сунгаж байна” сэдэвт шүүмж нийтэлжээ. Шүүмжид, Америкийн Конгрессын баталсан Хонконгтой холбоотой хуулийн төсөл нь худал үнэнийг хутгасан, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, Олон улсын хууль, Олон улсын харилцааны үндсэн зарчмыг ноцтой зөрчиж, Америкийн зарим ичгүүргүй улс төрчдийн бурангуй чанар, Хятад улсыг хориглох гэсэн хорон муу санааг дахин нотоллоо гэжээ.

Шүүмжид, Америкийн улс төрчдийн бузар гар хүрсэн газар амгалан тайван гэж байдаггүй. Тэдний сунгасан гар Иракт хүрэхэд Иракт дайн дэгдэж, тэдний сунгасан гар Украйнд хүрэхэд, дунд зэргийн орлоготой байсан Украйн улс ганц шөнийн дотор Европын хамгийн ядуу улс болсон юм. Тэдний гар Сирид хүрэхэд, хүн ам ихтэй биш Сирийн иргэд дүрвэн гарч, тоо томшгүй эгэл гэмгүй иргэд Газрын дундад тэнгист амь насаа алдсан юм. Өдгөө тэд бузар гараа Хонконг руу сунгаж, Хонконгийн тэнгисийн буланд давлагаа үүсгэн, Хонконгийг живүүлж, Хятад улсын хөгжлийг хориглохоор санаархаж байна. Гэвч Америкийн тэдгээр улс төрч дэндүү биеэ тоож, хүч чадлаа мэдэхгүй байна. Хятад улсын өмнө эдгээр арга барил огт үр дүнд хүрэхгүй, санаархал нь бүтэшгүй юм. Хонконгийн элэг нэгтнүүд зэрэг Хятадын 1.4 тэрбум хүн ард Америкийн улс төрийн муу санааг аль хэдийнээ мэдсэн юм. Хонконг бол Хятадынх, ямарваа гаднын хүчин оролцоо хийхийг зөвшөөрөхгүй. Ямарваа хүн, ямарваа хүчин Хятадын засгийн газар, Хятадын ард түмний улс орныхоо бүрэн эрх, улс орныхоо эв нэгдлийг хамгаалах гэсэн гуйвшгүй шийдвэр зоригийг дорд үзэх эрхгүй гэжээ.

Шүүмжид, Америкийн улс төрчид Хонконгийн асуудлыг ээдрээтэй болгохыг зорьж, галаар тоглосон ч Хятад улсын хөгжлийг хориглож чадахгүй, эцэстээ үйлийн үрээ Америк өөрөө эдлэх болно. Америкийн тал хэрэв бусдын ятгахыг үл хайхарвал, Хятадын тал хүчтэй арга хэмжээ авч эрс эсэргүүцэн, улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа хамгаалах нь зайлшгүй юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ