Хонконгийн тухай хуулийн төсөл баталсныг хатуу зэмлэн буруушаав

Алтаннавч 2019-11-21 17:46:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал эрхэлсэн алба, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс дэх Төв засгийн газрын харилцааны алба 20-нд мэдэгдэл нийтэлж, “Хүний эрх, ардчиллын талаархи 2019 оны Хонконгийн хуулийн төсөл” гээчийг баталсан явдлыг эрс эсэргүүцэн, буруушааж байгаагаа илэрхийллээ.

Тус мэдэгдэлд Хонконгод үргэлжилж буй хүчирхийллийн гэмт хэрэг Хонконгийн хууль эрх зүйн орчин, нийгмийн дэг журмыг ноцтой зөрчиж, Хонконгийн хөгжил дэвшил, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж, “нэг улс, хоёр систем” зарчмын улаан шугамд ноцтой сорилт учруулж байгааг цохон тэмдэглэжээ. Бүх Хятадын ард түмэн, тэр дундаа Хонконгийн олон түмэн Хонконгтой холбоотой төслийг эрс эсэргүүцэж байна. Хонконгийн хөгжил дэвшил, тогтвортой байдал Америкийн ард түмэн төдийгүй дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцэнэ. Америкийн талын буруу шийдвэрийн эсрэг Хятад улс эрс хатуу арга хэмжээ авч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, “нэг улс, хоёр систем” -ийг тууштай хамгаалж, Хонконгийн асуудалд аливаа гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ