Америкийн Конгресст харамсал илэрхийлэв

Алтаннавч 2019-11-21 17:52:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа АНУ-ын Конгресс "Хүний эрх, ардчиллын талаарх 2019 оны Хонконгийн хуулийн төсөл” гэгчийг баталсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийллээ.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн хэвлэлийн төлөөлөгч: АНУ-ын Конгрессын үйлдэл ямар ч шаардлага, үндэслэлгүй. Энэ нь Хонконг, Америкийн харилцаа, ашиг сонирхлыг хохирооно. Гадаадын парламент Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн дотоод хэрэгт ямар нэгэн байдлаар оролцох ёсгүй юм гэжээ.

Тэрээр: Хонконг эх орныхоо мэдэлд буцсанаас хойш Хонконгийн засаг захиргааны онцгой бүс "БНХАУ-ын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тулгуур хууль”-ийн дагуу “Хонконгчууд Хонконгоо удирдах”, дээд хэмжээнд өөртөө засах бодлогыг хатуу мөрдөн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь “нэг улс хоёр систем” амжилттай хэрэгжиж буйг бүрэн харуулж байна. “Нэг улс, хоёр систем” нь Хонконгийн урт хугацааны тогтвортой хөгжил, ард түмэн амар амгалан амьдрах нөхцөлийг хангах хамгийн сайн бодлого юм. Хонконгийн засгийн газар үндсэн хуулийн дагуу “нэг улс, хоёр систем”-ийг тууштай хэрэгжүүлэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ