Давхар стандартаар өөрсдийгөө хуурч байна

2019-11-21 20:29:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд, ХТРТ тоймчийн “Давхар стандартаар өөрсдийгөө хуурч байна” хэмээх өгүүлэл нийтлэв.

Өгүүлэлд: Америкийн Конгрессын Сенатын танхим “2019 оны Хонконгийн хүний эрх, ардчиллын тухай хуулийн төсөл” баталсан нь “ардчилал” ч биш, “хүний эрх” ч биш, зөвхөн түүнээрээ дамжуулан радикал хүчирхийлэл үйлдэгч нарыг дэмжих зорилготой бөгөөд цаад үндсэн зорилго нь Хонконгт үймээн дэгдээх гэсэн оролдлого юм. Энэхүү “урт сарвуугаа сунга” дээрэнгүй үйлдэл нь зорилгодоо хүрэхгүй бөгөөд Америкийн давхар стандарт хэрэгжүүлдэг гэдгийг таниулж байна гэжээ.

Адилхан хэрэг бусад газарт гарсан бол Америкийн тал өөр нэг үг хэлж, хоёр адил бус байр суурьтай ханддаг. Америкийн талын Хонконгийн асуудалд хандаж буй байдал нь “Барууны эрх чөлөөний гэрэлт цамхаг” хэмээн нэрлэгддэг Америк нэгэнт улс төрийн доройтолд орсон гэдгийг бүрэн харуулж байна. Давхар стандартын жүжиг нь Америкийн талын зарим хүмүүсийн улс төрийн нууц зорилгодоо хүрэхэд тус болохгүй харин эсрэгээр Америкийн дүр төрхийг харлуулж, Америкт болсон итгэл үнэмшлийг бууруулах болно гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ