Хятадын санаачилга "4 алдагдал"-аас гарахад туслана

2019-11-21 20:40:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд, ХТРТ тоймчийн "Хятадын санаачилга "4 алдагдал"-аас гарахад туслана" хэмээх өгүүлэл нийтлэв.

Өгүүлэлд: Мөн өдөр Бээжинд нээгдсэн "Инновац, эдийн засгийн форум"-д Хятад улс дэлхий нийтэд тулгамдаж буй "4 алдагдал"-аас гарахад оюун ухаанаа нэмэрлэж, улс төрийн бодит, үр дүнтэй санаачилга дурдсан байна.

Хятад улс "засаглалын алдагдал"-аас гарах шинэ арга замыг хайж, НҮБ-аас төв болгосон олон улсын системийг хамгаалахыг онцолж, илүү шударга, үндэслэлтэй дэлхийн засаглалын системийг байгуулахыг санаачлав. "Хөгжлийн алдагдал"-аас гарах шинэ арга барилыг хамтдаа эрэлхийлж, нээлттэй, шинийг санаачилсан, хүртээмжтэй байхыг санаачлав. "Итгэлийн алдагдал"-д чиглүүлэн, эрх тэгш, үнэнч шударга, харилцан зөвшилцөн, харилцан ойлголцож, харилцан хүндэтгэн, харилцан итгэлцэж, нийтлэг ойлголтоо нэгтгэн, өөрт ногдох ажлаа сайтар хийхийг Хятадын тал онцлов. "Энх тайвны алдагдал"-ын хувьд нэгдсэн, хамтран ажилласан, тогтвортой аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалтай байж, зөвшилцлөөр энх тайвныг зорих, хамтын ажиллагаагаар энх тайвныг дэмжих, хөгжлөөр энх тайванд хүрэхийг Хятадын тал онцолсон байна.

Энэхүү "Хятадын санаачилга" нь хуралд оролцогсдын дэмжлэгийг хүлээж, нээлттэй хамтын ажиллагаа, инновац, хүтээмжтэй байдал нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол үзэл баримтлал гэдгийг дахин харууллаа. Талууд эдгээр үзэл баримтлалыг хамтран хэрэгжүүлж, шинэ ээлжийн технологийн хувьсгалын боломжийг алдалгүй, эдийн засгийн эрчтэй шинэ хөгжлийг дэмжин, "4 алдагдал"-аас гарч, бүс нутаг болон дэлхийн хөгжилд эрч хүч нэмэрлэх ёстой.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ