Ван И Японд айлчилна

2019-11-21 21:00:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, Японы Гадаад хэргийн сайд Мотеги Тошимитүгийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 11-р сарын 22-26-нд Японы Ногояд болох Их 20-ийн Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцож, Япон улсад албан ёсны айлчлал хийх болно. Мөн Японы Гадаад хэргийн сайд Мотеги Тошимитүтэй Хятад, Японы дээд зэрэглэлийн хүмүүнлэгийн солилцооны зөвшилцлийн анхдугаар хурлыг даргалах болно гэжээ.

Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд тэрээр хэлэхдээ, Их 20-ийн уулзалт бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал форум юм. Өнөө ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл нь олон улсын дэг журамд заналхийлэл болж, дэлхийн эдийн засагт тодорхойгүй хүчин зүйл, эрсдэлилэрхий нэмэгдэж байна. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван Их 20-ийн гадаад хэргийн сайд нарын хурлын үеэр чөлөөт худалдаа, дэлхийн засаглалыг дэмжих, тогтвортой хөгжил, Африк зэрэг асуудлаарх хэлэлцүүлэгт оролцон, дэлхийн эдийн засгийн байдал, худалдаа, банк санхүү, хөгжил зэрэг талаарх Хятадын санаачилгыг хуваалцах болно. Энэ удаагийн хурал нь олон талт үзлийг дэмжих, хамтын ажиллагааны чиглэлийг барих, дэлхийд тулгамдаж буй сорилтын эсрэг арга хэмжээ авахыг бид дэмжиж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ