Америкийн Сенатын баталсан хуулийн төслийг эсэргүүцэв

2019-11-21 21:04:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агенталгийн мэдээ: 21-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Бээжин хотноо АНУ-ын Батлан хамгаалын экс сайд Уильям Коэнтэй уулзах үеэр, АНУ-ын Сенатын "Хонконгийн хүний эрх, ардчлалын тухай хуулийн төсөл" баталсныг Хятадын тал эрс эсэргүүцэж буй байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлэв.

Ван И: Энэхүү "Хүний эрх, ардчлалын хуулийн төлсөл" нь дотоодын хуулиар бусад орны дотоод засаглалд гар дүрж байгаа нь ардчлал гэж үү? Хонконгийн хууль зөрчсөн хүчирхийллийн этгээдийн үйлдлээс болсон хохирлыг үл тоомсорлож буй нь хүний эрх гэж үү? Энэхүү хуулийн төсөл нь үнэндээ хүчирхийллийн этгээдийг дур зоргоор нь байлгах гэсэн буруу дохио өгч, цаад санаа нь Хонконгт үймээн дэгдээж, цаашлаад Хонконг үгүй хийх гэсэн зорилготой. Энэ нь Хятадын дотоод засаглалд илээр гар дүрж, Хонконгийн иргэдийн үндсэн ашиг сонирхолд хүнд ноцтой хохирол учруулж буй хэрэг юм. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна, бид Хонконгийн цэцэглэлт, тогтвортой байдлыг эвдсэн, "Нэг улс хоёр систем"-ийг эвдэх гэсэн ямар нэгэн оролдлогыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ