Ши Жиньпин, Суринамын ерөнхийлөгчтэй уулзав

2019-11-27 20:46:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

27-нд Ардын Их Хурлын Танхимд Хятад улсын дарга Ши Жиньпин, Суринамын ерөнхийлөгч Боутерсетай хэлэлцэв. Хоёр орны төрийн тэргүүн хамтдаа мэдэгдэхдээ: Хятад Суринам стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулна гэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Суринам бол Шинэ Хятад улстай дипломат харилцаа байгуулсан Карибын тэнгисийн анхны орнуудын нэг юм, дипломат харилцаа байгуулсан 43 жилийн турш, хэзээд харилцан дэмжиж, ойлголцож, итгэлцсээр ирэв, урт хугацааны турш Хятад Суринамын харилцаа нь Хятад Карибын тэнгисийн орнуудын харилцааны тэргүүн эгнээнд явж, том жижиг орон харилцан найрсаг, эрх тэгш оршихын үлгэр жишээ болов. Хятад Суринамын харилцааны хөгжил түүхийн чухал үе шатанд байгаа, Суринамын талтай хамтдаа хичээж, "бүс ба зам"-ыг хамтаа байгуулахаар боломж болгож, Хятад Суринамын харилцааг ахиулан нэн өндөр түвшинд хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ