Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх оны тайлан нийтлэв

2019-11-28 10:45:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

27-нд “Хятад улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого болон үйл ажиллагааны тухай 2019 оны тайлан” нийтлэв. Хятадын Экологи байгаль орчны яамны дэд сайд Жао Ин-минь хэлэхдээ, 2018 он гарснаас хойш Хятад улсын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаварлалтын хэмжээ тасралтгүй багасаж, хойшид хүлэмжийн хийн ялгаварлалтыг үргэлжлүүлэн үр ашигтай тогтоон барьж, ногоон нүүрстөрөгч багатай хөгжлийг ахиулах болно гэжээ. Тэрбээр хэлэхдээ, Хятадын тал цаашид ч бүтээлч үүрэг гүйцэтгэж, олон талт үзлийн тогтолцооны механизмыг хамгаалах бөгөөд талуудтай хамтаар хичээн чармайж, энэ оны НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их хурлын олсон эерэг үр бүтэмжийг ахиулж, “Парисын гэрээ”-г бүх талаар үр ашигтай хэрэгжихэд бат үндэс суурь хангахад бэлэн байна гэжээ.

2009 оноос эхлэн Хятад улс 11 жил дараалан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх оны тайлан нийтэлсэн юм. Энэ оны тайланд уур амьсгалын өөрчлөлтийг намжаах, уур амьсгалын өөрчлөлтөд зохицох, төлөвлөгөө эмхтгэх болон тогтолцооны бүтээн байгуулалт, дэд бүтцийн чадвар, нийгэм нийтийн өргөн хүрээний оролцоо, олон улсын уур амьсгалын засаглалд идэвхтэй оролцох, олон улсын хамтын ажиллагаа болон харилцааг эрчимжүүлэх, түүнчлэн “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нийтийн гэрээний конвенц”-ын 25 дахь удаагийн гэрээлэгч талуудын их хурлын үндсэн байр суурь болон санаачилга зэрэг 8 талын агуулга багтсан бөгөөд 2018 оноос хойших Хятад улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх салбарын бодлого үйл ажиллагаа болон ажлын байдлыг бүх талаар тусгаж, Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй үр бүтэмжийг харуулсан байна. Хятадын Экологи байгаль орчны яамны дэд сайд Жао Ин-минь 27-нд Төрийн зөвлөлийн хэвлэлийн албад хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ,

“Олон жилийн туршид бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг экологийн соёлын бүтээн байгуулалт болгож, эдийн засаг чанартай хөгжихийг урагшлуулан, үзэсгэлэнт Хятад улс болгон бүтээн байгуулахын чухал тал болгож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх идэвхтэй арга хэмжээ хэрэгжүүлсэн юм. 2018 оноос хойш Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг гүнзгий ахиулж, багц бодлого арга хэмжээ хэрэгжүүлэн, хүлэмжийн хийн ялгаварлалтыг тогтоон барьж, нүүрстөрөгчийн ялгаварлалтын хэмжээг бууруулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд зохицох ажил үргэлжлэн урагш ахиж, тогтолцооны механизм тасралтгүй боловсронгуй болж, нүүрстөрөгчийн ялгаварлалтын зах зээлийн бүтээн байгуулалт эмх цэгцтэй ахиж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон нийтийн ухамсар тасралтгүй дээшилж байна” гэжээ.

Жао Ин-минь танилцуулснаар, Хятадын засгийн газар олон улсын уур амьсгалын засаглалд идэвхтэй, бүтээлчээр оролцож, “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенц”-од тогтоосон шударга, “хамтын бөгөөд ялгаатай үүрэг хариуцлага” болон тус тусын чадварын зарчмыг баримталж, талуудтай гар нийлэн олон улсын уур амьсгалын засаглалын үйл явцыг урагшлуулж, “Парисын гэрээ”-ний хэрэгжилтийн нарийвчилсан дүрмийн тухай хэлэлцээ эерэг үр дүнд хүрэхийг ахиулж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааны дээд хэмжээний хуралд Хятадын талын санаачилга болон Хятад улсын үзэл баримтлалыг дэвшүүлэх болно гэжээ.

“Бид талуудтай уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх салбарын яриа хэлцэл, солилцоо болон ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, өргөн олон хөгжиж буй орнуудад үргэлжлүүлэн боломжийн хэрээр туслалцаа олгож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгий өрнүүлж, олон талт үзлийг ямагт баримтлан, олон улсын уур амьсгалын засаглал болон олон улсын экологийн соёлын бүтээн байгуулалтад тасралтгүй шинэ амьжиргааны хүч болон эрч нэмэрлэхэд бэлэн байна” гэжээ.

Жао Ин-минь хэлэхдээ, Хятад улс хамгийн том хөгжиж буй орон болсны хувьд, ямагт олон талт үзлийг баримталж, улс орны байдалд тулгуурлан, өөрийн амлалтаа зуун хувь хэрэгжүүлж, уур амьсгалын олон талт үйл явцыг идэвхтэй, бүтээлчээр ахиулах болно. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 25-р удаагийн гэрээлэгч талуудын их хурал удахгүй нээгдэх гэж байна. Хятад улс үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэж, олон талт үзлийн тогтолцооны загварыг хамгаалан, их хурал эерэг үр бүтэмжид хүрэхийг бүх хүчээр дэмжих болно гэжээ.

“Бидний үзэж байгаагаар, энэ удаагийн их хурал голдуу дөрвөн зүйлийн үүргийг чухалчлан шийдвэрлэх хэрэгтэй байна. Нэгд, “Парисын гэрээ”-ний хэрэгжилтийн нарийвчилсан дүрмийн тухай орхигдсон асуудлыг хэлэлцэх. Хоёрт, санхүүжилтийн асуудал идэвхтэй ахицад хүрэхийг ахиулах. Гуравт, 2020 он хүртэлх үйл ажиллагаа болон гол талын ажлуудыг сайтар хийх. Дөрөвт, олон талт үзлийн улс төрийн хүчтэй дохиог уламжлах явдал юм” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ