Хятадын гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны симпозиум болов

2019-11-29 10:04:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны 11-р удаагийн симпозиум 28-нд Бээжинд болов. Энэ удаагийн симпозиум нь Бүс ба замыг чанартайгаар хамтаар бүтээн байгуулж гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх гол сэдвээр зохиогдож, 110 гаруй улс орон, бүс нутгийн засгийн газрын байгууллага, санхүүгийн байгууллага болон Хятадад суугаа элчин сайдын яам, түүнчлэн гадаадын нэр нөлөө бүхий компанийн төлөөлөгчид хуралд оролцсон байна.

Статистик бүртгэлд харуулснаар, энэ оны 1-10-р сард Хятад улсын гадаад хөрөнгө оруулалт 621.78 тэрбум юаньд хүрч, өмнөх оныхоос 5.9 хувиар нэмэгдэж, Бүс ба замын орнуудтай өрнүүлсэн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа идэвхтэй ахисан юм. Хятадын Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны дэд нарийн бичгийн дарга Сү-вэй энэ удаагийн симпозиумд танилцуулан хэлэхдээ, 2013 онд Бүс ба зам санаачилгыг дурдсанаас хойш Хятад улс 137 улс орон болон олон улсын 30 байгууллагатай хамтын ажиллагааны 198 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Үүний зэрэгцээ Хятад, Лаосын төмөр зам, Хятад, Тайландын төмөр зам зэрэг чухал төслүүд урагштай ахиж, Бүс ба замын бүтээн байгуулалт илэрхий үр бүтэмжид хүрэв гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Энэ оны 10-р сарын сүүлчийг хүртэлх байдлаар, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний аялсан тоо хэмжээ ойролцоогоор 20 мянгад хүрэв. Худалдааны саадгүй байдлын хувьд, өмнөх гурван улиралд Хятад улсын зам дагуу орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ ойролцоогоор 950 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар нэмэгдсэн байна. Хөрөнгө санхүүгийн холбоосны хувьд, Хятад улс өмнө хойно зам дагуух 20 гаруй орнуудтай хоёр талт тухайн орныхоо валютыг харилцан солих төлөвлөлт хийж, 7 улстай юаниар төлбөр тооцоо хийх болсон бөгөөд Бүс ба замын бондын тогтвортой байдлын тухай анализ хийх бүдүүвч загварыг албан ёсоор нийтэлж, олон талт хөгжлийн санхүүжилтийн хамтын ажиллагааны төв байгуулж, ОУВС-гийн байгууллагатай хамтран чадварын бүтээн байгуулалтын төв байгуулсан байна.”

Португали улс бол Хятад улстай хамгийн түрүүнд Бүс ба замын ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан Баруун Европын орон юм. Португалиас Хятадад суугаа элчин сайд Дуарте хэлсэн үгэндээ, Бүс ба зам санаачилга хоёр оронд үр өгөөж авчрахыг Португали улс маш их эрмэлзэж байна гэжээ.

“Бид бүс ба зам санаачилгад ихээхэн эрмэлзэл найдлага тавьж байгаа бөгөөд энэ нь хоёр орон харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх, ялангуяа дэд бүтцийн түншлэлийг ахиулах болно. Өнгөрснийг эргэн санавал, газар зүйн байршил нь бид далай тэнгис, эх газрын торгоны замыг холбохыг ахиулсан юм. Худалдааны хөгжлийг дагалдан, бид мөн агаарын дэд бүтцийн түншлэлтэй болох шаардлагатай болсон юм. Энэ нь Бүс ба зам санаачилга амжилтад хүрэхийг эрчимжүүлж, Хятад, Португалийн харилцааны хөгжлийг урагшлуулах болно” гэжээ.

Дуарте хэлэхдээ, Хятад, Португали Бүс ба зам санаачилгын хүрээнд хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрч буй нь Хятадын компаниуд маш хүчирхэг өрсөлдөх чадвартайгаас шалтгаалсан юм. Энэ нь хоёр орны компанийн хамтын ажиллагаанд баттай суурь тавьж өгсөн гэв.

2002 онд Хятад улсын гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 2.7 тэрбум ам.доллар байсан бол ноднин энэ тоо өсөөд 143 тэрбум ам.доллар болжээ. 16 жилийн хугацаанд Хятад улсын гадаад хөрөнгө оруулалт 53 дахин нэмэгдсэн байна. Хятад улсын эрчтэй гадаад хөрөнгө оруулалт нь Латин Америкийн цөөн бус орнуудын анхаарлыг татаж байна. Мексикээс Хятадад суугаа элчин сайд Бернал хэлэхдээ:

“Мексик улс цаашид ч нээлттэй эдийн засгийн бодлого баримтлах болно. Яриангүй бид үргэлжлүүлэн олон талт үзлийг дэмжиж, худалдааг ивээх үзэл болон ганц талт үзлийг эсэргүүцнэ. Учир нь, гадаадын хөрөнгө оруулалт Мексикийн хөгжилд авч хэлбэл маш чухал гэж бид үздэг. Өнгөрсөнд бид Япон, БНСУ болон Хятад улс зэрэг Азийн орнуудтай маш сайн хамтын ажиллагаатай байсаар ирсэн бөгөөд бид цаашид өөрийн өрсөлдөх чадвараа улам хадгалж, нээлттэй, найрамдалт байр сууриар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах болно” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ