“Хятад-Монголын найрамдлын дуу” хүндэтгэлийн тоглолт болов

2019-11-30 15:24:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ, МУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, МУ-ын Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ерөнхий зохион байгуулж, МУ-ын Консерваторийн Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургууль, МУ-ын Үндэсний Үлээвэр Найрал Хөгжмийн Холбоо зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Хятад-Монголын найрамдлын дуу” хүндэтгэлийн тоглолт 11 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болов.

хөгжим: “Морин уралдаан”

бүжиг: “Монгол бүжгийн цоморлог”

магтуу: “Алтайн магтаал”

бүжиг: “Дэвүүрт бүжиг”

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Солёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн дэд дарга н.Хасбагана, МУ-ын Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Н.Мандуул, МУ-ын соёл, урлагийн салбарын уран бүтээлчид, МУ-д оршин амьдарч буй хятад цагаач иргэд, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, Күнзийн институт, Хятадын сайн дурын багш нар, Хятад улсаас МУ-д сурч буй оюутан сурагчдын төлөөлөл болон Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, үзэгчид зэрэг 600 шахам хүн тус хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо.

дуу: “Найз”


бүжиг: “Орчин үеийн бүжиг”

хөгжим:“Төмөр хуурын эгшиг”

зочид, тоглогчдын хамтын зураг

Хүндэтгэлийн тоглолтод МУ-ын залуу уран бүтээлчид урилгаар оролцож, Хятад, Монгол хоёр орны сонгодог уран бүтээлүүдийг тоглож, хоёр ард түмний уламжлалт найрамдал нөхөрлөл, гэрэлт ирээдүйг ая дуу, хөгжим бүжгээрээ уянгалан дүрслэж харуулав. Хүндэтгэлийн тоглолт нь Хятадын хөгжмийн зохиолч Хуан Хайхуайны ая “Морин уралдаан” хөгжмөөр эхэлж, н.Хасбагананы үг “Хятад, Монголын найрамдлын дуу”-ны эгшиглэнгийн дунд өндөрлөв.

/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ