Хайнанийн олон улсын II кино наадам нээлтээ хийв

2019-12-02 15:21:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


ХТРТ-ийн мэдээ: 12-р сарын 1-нд, ХТРТ, Хайнань мужийн захиргааны хамтран зохион байгуулсан Хайнанийн олон улсын II кино наадам нээлтээ хийжээ. Энэ удаагийн кино наадамд “Алтан наргил" шагналыг анх удаагаа бий болгож, сонгон шалгаруулсан юм. Тус шагналын эздийг сонгох комиссын гишүүн, сонгогдсон кино, үзүүлэх кино зэрэг Хятадын болон гадаадын кино урлагийн зүтгэлтнүүд нээлтийн ёслолд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Санья хотоос мэдээлэхдээ:

"Тэнгисийн эрэгт уулзъя" дуугаар Хайнанийн олон улсын II кино наадам нээгдэж байна. Тус кино наадамд нээлтийн ёслол, “Алтан наргил" шагналыг сонгох, кино үзвэр, тусгай сэдэвт форум, хаалтын ёслол буюу “Алтан наргил" шагнал гардуулах ёслол зэрэг үйл ажиллагаа багтаж байна."

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга , ХТРТ-ын дарга Шэнь Хайшюн кино наадмын нээлтийн ёслолд хэлэхдээ: Шинэ эринд Хятад улс киноны их гүрнээс киноны хүчирхэг гүрэн болох зүг урагшилж байна. ХТРТ Хайнанийн олон улсын кино наадам дэмжлэг үзүүлж, иргэдийн солилцооны гүүр болоход бэлэн байна гэжээ. Тэрээр:

"Дэлхийн олон газраас ирсэн кино урлагийн зүтгэлтнүүд Хайнанийн олон улсын кино наадмыг харилцаа холбооны чухал индэр болгон бүтээн байгуулж, дэлхийн киноны хөгжилд хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад улам их эрч хүчээр сэлбэх болно."

Нээлтийн ёслолын БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүндэтгэл тусгай арга хэмжээний үеэр, Хятадын жүжигчин Жан И зэрэг 12 жүжигчин БНХАУ байгуулагдсанаас хойших шилдэг киногоор Хятадын хөгжлийн түүхийг эргэн санасан байна. Жан И хэлэхдээ:

"70 жилийн турш бидний алхаа улам эрч хүчтэй болж байна. 70 жилийн турш бид улам их инээмсэглэж байна. 70 жилийн турш бид улам итгэл төгс болж байна. Энэ бол бидний кино түүх юм."

"Хайнанийн олон улсын кино наадмыг 2018 онд анх зохион байгуулсан бөгөөд тус кино наадам “Алтан наргил" шагналыг анх удаа бий болгож байна. 80 гаруй улс орон, бүс нутгийн 1495 кино, кино наадам өрсөлдсөн юм. Үүнээс 22 кинонд тус шагналыг олгох болно. Шалгаруулалтын үр дүн 12-р сарын 8-нд болох Хайнанийн олон улсын кино наадмын хаалтын ёслол буюу “Алтан наргил" шагналыг гардуулах ёслолын үеэр тодрох болно.”

Канн, Венеция, Берлин, Францын Цезарь зэрэг олон улсын кино наадмын шилдэг эмэгтэйн дүрийн шагналыг олонтаа хүртэж байсан Францын жүжигчин Кайса Эзабель Юпер энэ удаагийн кино наадмын “Алтан наргил" шагналын олон улсын шүүгчдийн комиссын даргаар ажиллаж байна. Тэрээр хэлэхдээ:

"Ноднин жилийн Хайнанийн олон улсын кино наадам хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Би ч мөн Азийн олон жүжигчинтэй танилцаж, бид туршлагаа солилцсон юм. ”

Энэ удаагийн кино наадамд 8 том үзвэрийн танхим гаргаж, 61 улс орон, бүс нутгийн 200 гаруй киног үзүүлж байна. Хайнанийн олон улсын II кино наадмын зохион байгуулах комиссын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сүнь Сү хэлэхдээ:

"Үүнээс хойш, Хайнань муж жилийн өөр өөр улирал, сэдвээр янз бүрийн улс орон, бүс нутгийн шилдэг киног үнэ төлбөргүй үзүүлэх замаар киноны хөрөнгө оруулалт, кино бүтээгдэхүүн, холбогдох аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах болно.”

Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ