Хятад Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолой ашиглалтад оров

2019-12-02 21:01:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2-нд Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай видеогоор холбогдож, Хятад Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолой ашиглалтад орох ёслолд баяр хүргэв.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хань Жэн ёслолд оролцов.

Ши Жиньпин видеогоор дамжуулж, Сочид буй Путинтай харилцан мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин: Энэ он Хятад Оросын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой юм. Би ерөнхийлөгч Путины хамт Хятад Оросын шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг зарлаж, хоёр талын харилцааг хөгжүүлэхийг өөр өөрийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгохоор шийдсэн юм. Хичээн ажиллаж, зүүн шугамын байгалийн хийн хоолой мэтийн бэлэг тэмдгийн төслийг нэн олон хэрэгжүүлж, хоёр орны хөгжлийг ахиулан, хоёр ард түмэнд үр шимийг хүртээхийг хоёр талд хүсэж байна гэв.

Их уншсан

холбоотой мэдээ