Ван И Монгол улсын гадаад харилцааны сайдтай утсаар ярив

2019-12-03 09:20:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-р сарын 2-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар түүнтэй утсаар ярьжээ.

Ван И: Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож, хоёр орон иж бүрэн тэмдэглэлт үйл ажиллагаа амжилттай зохиож, олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ төлөв байдалтай болж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжлийн чиг хандлагаа хадгалж байна. Хоёр тал хамтдаа хичээн зүтгэж, харилцан итгэлцэх, харилцан дэмжих сайн сайхан уламжлалыг цаашид хөгжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, иргэдийн амьжиргааны төслийн хэрэгжилтийг түргэн ахиулж, Хятад, Монголын харилцааны үр өгөөжийг хоёр орны ард түмэнд илүү ихээр хүртээх нь зүйтэй гэжээ.

Д. Цогтбаатар: Энэ онд Монгол, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны харилцааны хөгжлийг хүчтэй урагшлууллаа. Хоёр талын өндөр зиндааны харилцаа солилцоо нягтарч, хоёр талт худалдааны хэмжээ шинэ рекорд тогтоов. Монголын тал Нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Хятадын талтай хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ