Хүмүүнлэгийн тусламжийг улс төржүүлэхийг зэмлэн буруушаав

2019-12-03 09:23:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 2-нд Женев хотноо Олон улсын Улаан загалмайн болон Шинэ хавирган сар нийгэмлэгийн холбооны дарга Франческо Рокка хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж хэлэхдээ: Олон улсын Улаан загалмайн болон Шинэ хавирган сар нийгэмлэгийн холбооны Венесуэл дэх хүмүүнлэгийн тусламжид олон улсын хамтын нийгэмлэгийн хөрөнгийн дэмжлэг ихээхэн дутагдаж байна гэжээ. Тэрээр хүмүүнлэгийн тусламжийг улс төрийн багаж хэрэгсэл болгохыг зэмлэн буруушаагаад: Зарим хүмүүс эгэл иргэдийн гаслан зовлонг ашиглан улс орны тогтвортой байдлыг бусниулахаар оролдож байна хэмээн сэрэмжлүүлэн хэлсэн байна.

Франческо Рокка: Олон улсын улаан загалмайн болон Шинэ хавирган сар нийгэмлэгийн холбоо энэ оны 9-р сард 50 сая Швейцари фрак цуглуулж, Венесуэл дэх хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд ашиглахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан юм. Гэтэл өнөөг хүртэл тусламжийн мөнгөний ердөө 10 хувийг бүрдүүлээд байна. Үүний улмаас Олон улсын Улаан загалмайн болон Шинэ хавирган сар нийгэмлэгийн холбоо Венесуэлд урьдчилан төлөвлөсний дагуу 650 мянган иргэнд бус, харин зөвхөн 50 мянга орчим хүнд туслалцаа олгосон гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ