Худалдааны хүчирхэг орон болох баттай алхам хийв

2019-12-03 15:08:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ 3-нд “Хятад улс худалдааны хүчирхэг гүрэн болгон бүтээн байгуулах баттай алхам хийв” сэдэвт тоймчийн өгүүлэл нийтэлжээ.

Нийтлэлд, Хятад улс саяхан нийтэлсэн “Худалдаа өндөр чанартай хөгжихийг ахиулах тухай удирдамж санал”-д, Хятад улс худалдааг өндөр чанартай хөгжүүлэх "төлөвлөгөө" гаргаж, улмаар Хятад улс худалдааныих гүрнээс худалдааны хүчирхэг гүрэн болох алхам хийхийг удирдсан юм гэжээ.

Нийтлэлд, “удирдамж санал”-ыг нийтэлснээр, Хятад улсын худалдааны бүтэц улам сайжрах хандлагатай байгаа бөгөөд хил дамнасан цахим бизнес, үйлчилгээний худалдаа зэрэгт хүчтэй дэмжлэг болох юм. Хятад улс хөгжиж буй орны төлөөллийн хувьд олон улсын худалдааны дүрмийг боловсруулахад идэвхтэй оролцож, илүү тэнцвэртэй худалдааны систем байгуулах хүсэлтэй байна гэжээ.

Нийтлэлд мөн, худалдаа өндөр чанартай хөгжих нь Хятад улсын эдийн засаг өндөр чанартай хөгжихийн дотоод хэрэгцээ шаардлага юм. Хятад улсын худалдаа, эдийн засаг өндөр чанартай тогтвортой хөгжвөл дэлхийн эдийн засгийг тогтвортой эрч хүчээр сэлбэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ