Америкийн аж үйлдвэрийн салбарын индекс буурчээ

2019-12-03 16:03:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн хангамжийн менежментийн холбооны 2-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Америкийн аж үйлдвэрийн салбарын худалдан авагчийн индекс 0.2 нэгжээр буурч 48.1 нэгжид хүрч, дөрвөн сар дараалан буурсан байна.

Америкийн аж үйлдвэрийн салбарын худалдан авагчийн индекс ердийн үед 50 нэгжээр зааг болгодог. 50-иас дээш бол аж үйлдвэрийн салбар өргөжин хөгжиж, 50-иас доош бол аж үйлдвэрийн салбар буурах хандлага гардаг байна.

Тоо бүртгэлээс үзвэл, 11-р сард Америкийн аж үйлдвэрийн салбарын шинэ захиалгын индекс 1.9 нэгжээр буурч 47.2 нэгжид хүрч, хадгаламжийн индекс 3.4 нэгжээр буурч 45.5 нэгжид хүрч, ажил олголтын индекс 1.1 нэгжээр буурч 46.6 нэгжид хүрч, экспортын захиалгын шинэ индекс 2.5 нэгжээр буурч 47.9 нэгжид хүрсэн байна.



Их уншсан

холбоотой мэдээ