“Худалдааны төлбөр тооцоог дэмжих механизм" байгуулсныг сайшаав

2019-12-03 18:15:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин Бээжинд хэлэхдээ, Иранд“Худалдааны төлбөр тооцоог дэмжих механизм" байгуулсныг Хятад улс өндрөөр үнэлж байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Бельги, Дани, Финланд, Нидерланд, Швед, Норвеги зэрэг орнууд саяхан хамтарсан мэдэгдэл хийж, Ираны "Худалдааны төлбөр тооцоог дэмжих механизм"-д нэгдэн орох болсноо мэдэгдсэн байна. Үүнд холбогдуулан Хуа Чүнь-ин 3-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Иранд худалдааны төлбөр тооцоог дэмжих механизмыг байгуулсан нь Ираны цөмийн иж бүрэн хэлэлцээрийг хамгаалах Европын Холбооны чухал хүчин чармайлт бөгөөд олон талт үзлийг баримталж, олон улсын хуульд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалах Европын талын шийдвэр зоригийг харууллаа. Хятад улс үүнийг өндрөөр үнэлж байна гэжээ.

Тэрээр: Хятадын тал Европын зургаан орны шийдвэрийг сайшааж, "худалдааны төлбөр тооцоог дэмжих механизм" байгуулах ажил цаашид ахиц гаргахыг дэмжиж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ