Мадридын бага хурал амжилтад хүрэхийг дэмжинэ

2019-12-03 18:50:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн бага хурлын 25 дахь хурал саяхан Испанийн Мадрид хотод нээлтээ хийлээ. Хурлын чухал зорилго бол “Парисын хэлэлцээр”-ийн хэрэгжүүлэх холбогдох хэлэлцээг дуусгах явдал юм. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 3-нд хэлэхдээ, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Мадридын бага хурал амжилтад хүрэхийг бүх талаар дэмжиж ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Тэрээр: уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамтын сорилт юм, цаг уурын өөрчлөлтийг даван туулахын тулд бид олон талт үзэл баримталж, олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэжээ.

Хуа Чүнь-ин хэлэхдээ, Хятад улс инноваца, зохицуулалт, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцах хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр идэвхтэй арга хэмжээ авч, “Парисын хэлэлцээр”-ийг тууштай хэрэгжүүлж, гадаад өгсөн амлалтаа биелүүлэн, ногоон тогтвортой хөгжлийн замыг баримталж, экологийн соёл иргэншлийг бий болгож байна. Хятад улс иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг хөгжлийн хүнд хэцүү үүрэг зорилтод тулгарч байгаагийн зэрэгцээ, өөрийн хөгжлийн үе шат, үндэсний нөхцөл байдлын дагуу, олон улсын үүрэг хариуцлагыг идэвхтэй гүйцэтгэж, цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэх бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, дэлхийн экологийн соёл иргэншлийг бий болгоход хувь нэмэр оруулахаар хичээн ажиллаж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ