Эх орондоо найдах нь Хонконгийн ирээдүй гэгээн саруул байх болно

2019-12-03 20:11:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эх орондоо найдах нь Хонконгийн ирээдүй гэгээн саруул байх болно

3-нд, ХТРТ “Эх орондоо найдах нь Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын үндсэн баталгаа юм" гэсэн сэдэвт өгүүлэл нийтэлжээ.

Өгүүлэлд, Хятадын талын олон удаагийн хатуу харьцаж, эрс эсэргүүцлийг үл хайхран, Америкийн тал сүүлийн үе "Хонконгийн хүний эрх ба ардчиллын тухай хууль" гэгчид гарын үсэг зурж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулсан байна. 2-ны өдөр Хятадын ГХЯ, мөн өдрөөс АНУ-ын цэргийн хөлөг онгоц Хонконг руу очих өргөдлийг батлахаа дүр зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хонконг дахь "АНУ-ын Үндэсний ардчлалын сан", "Америкийн олон улсын үйл хэрэг хариуцсан ардчиллын нийгэмлэг" зэрэг төрийн бус байгууллага замбараагүй байдалд таагүй үйлдлүүд хийсний улмаас хориг арга хэмжээ авахаар шийдсэн гэж тэмдэглэжээ.

Хятад улс хүчирхийллийн этгээдтэй тэмцсээр байх бөгөөд үндэсний эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах Хятадын хүчин чадал, арга барилыг хэн ч үл тоомсорлож болохгүй юм. АНУ-ын зарим хүмүүс Хонконгыг замбараагүй байдал руу оруулахыг Хонконгийн олон нийт хэзээ ч зөвшөөрөхгүй, 1.4 тэрбум хятадууд үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Эх газар хэзээ ч хоосон хараад суухгүй юм. Хонконгийн ирээдүй, хувь заяа эцсийн эцэст Хонконгийн эх орон нэгтэй ахас дүүсийг багтаасан Хятадын ард түмний гарт байх болно. Эх орондоо найдах нь Хонконгийн ирээдүй улам гэгээн саруул байх болно гэж уг өгүүлэлд тэмдэглэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ