Төрийн зөвлөл Үндсэн хуулийн тангараг өргөх ёслол хийв

2019-12-03 20:50:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ын мэдээ: 12-р сарын 3-нд Төрийн зөвлөл Жүн Нань Хайд үндсэн хуулийн тангараг өргөх ёслол хийлээ. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тангараг өргөх ёслолд оролцсон байна.

“БНХАУ-ын Үндсэн хууль” ба “Төрийн зөвлөл, түүний харьяа салбаруудад томилсон үндэсний боловсон хүчний үндсэн хуулийн тангараг өргөх зохион байгуулалтын арга барил”-ын дагуу, 2019 оны 7-р сараас 11-р сард Төрийн зөвлөлөөс томилсон 14 салбар, байгууллага нэгжийн 16 хариулгатай хүн хуулийн дагуу Үндсэн хуульд тангараг өргөсөн байна.

Тангараг өргөсний дараа Ли Кэчян хэлэхдээ, Үндсэн хуульдаа үнэнч байж, хуулийг дагаж мөрдөх нь төрийн албан хаагч бүрийн журамлах ёстой үндсэн дүрэм бөгөөд ард түмнээ сайн сайхан амьдралтай болгохын тулд төрийн албан хаагч бүхэн тэмцлийн зорилтоо заавал биелүүлэх хэрэгтэй гэжээ. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдамж болгож, хуулийн дагуу, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлэхийг тэрээр төрийн албан хаагчдаас шаарджээ.
Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ