Хайнань муж нь гадаад дотоодын кино урлагийн салбарын хамтын ажиллагааны шинэ бааз болжээ

Д.Хүчитбаатар 2019-12-03 14:09:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сань-я хотноо явагдаж буйХятадын Хайнаний олон улсын 2-р кино наадам нь Хятад улсад шинээр зохиогдож буй олон улсын кино урлагийн салбарын томоохон арга хэмжээ болох төдийгүй Хайнань мужийн олон улсад нээлттэй соёлын солилцооны шинэ индэр болно.Энэ утгаараа кино урлагийн салбарыг улам өргөн хүрээнд төлөөлж, гадаад дотоодын хамтын ажиллагааг ахиулан, тус салбарын хэрэглээг тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно хэмээн кино урлагийн нэрт зүтгэлтнүүд үзсэн байна.

БНСУ-ын Кино продюсеруудын холбооны дэд тэргүүн Чой Ён Пей “Хайнаний олон улсын кино наадам нь баялаг амжилтад хүрнэ гэдэгтогт эргэлзэхгүйбайна” гэжээ.

Тус наадам нь Хайнань мужийн аялал жуулчлалын нөөц боломжийг гүйцэд ашиглан, олон нийтэд төлбөргүй үйлчилгээ үзүүлэн,бүтэнжилийнтойрон үзэсгэлэн ажиллуулах юм байна. Түүнчлэн эрдэм шинжилгээний чанартай, өргөн цар хүрээг хамарсан олон улсын кино наадам болохоор зүтгэж байна.

Хятад улсад интернетээр кино үзэх хүний тоо нь мэргэжлийн кино театраас хол давсан бол ирээдүйд кино урлагийн салбарын хэрэглээний орон зайг хэрхэн тэлэх нь мэргэжлийн хүмүүсийн анхаарал хандуулж буй чухал асуудлын нэг болсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ