Кино урлаг нь Хайнань мужийн чөлөөт худалдааны бүсийн хөгжлийг дэмжиж байна

2019-12-03 23:24:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хайнань арлын олон улсын 2-р кино наадам Сань-я хотод зохиогдож байна. Кино урлаг нь Хайнань мужийн дэлхийтэй харилцах сайн боломж байж, кино наадмыг зохион байгуулах нь Хайнань арлын нэр хүндийг нэмэгдүүлээд зогсохгүй чөлөөт худалдааны бүс болон олон улсын кино урлагийн хөгжилд ч ач холбогдол үзүүлэх болно гэж салбарынхан үзэж байна.

Хайнань нь Хятадын халуун орны аялал жуулчлалын алдартай бүс байж, аялал жуучлалын нөөц ихтэй төдийгүй, Хятад улсын хамгийн том чөлөөт худалдааны бүс, дэлхийн аялал жуулчлалын бүс болгон байгуулах зорилт тавин ажиллаж байна. Кино наадамд оролцож буй Америкийн Кино нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүсийн тэргүүн Майк Эллисон : Хайнань арлыг Хятадын Хавай хэмээн ойлгож болох юм. Энд үзэмжит газруудтай, цаг агаар ч тааламжтай сайхан байж, киноны зураг авалтад маш тохиромжтой юм. Өнгөрсөн жил болсон анхны кино наадамд олон улсын 100 гаруй продюсер оролцсон бол Хайнань арлын чөлөөт худалдааны бүсийн хөгжлийг дагалдан илүү олон зураг авалт хийхийг бид хүсэж байна. Энд маш их боломж байгаа бөгөөд эдийн засаг, тоног төхөөрөмж, боловсон хүчин зэргийн хөгжилд ач холбогдол үзүүлнэ гэжээ.

Беларусийн үндэсний кино студийн орлогч менежер, хатагтай Екатерина Тарасова : Энэ арга хэмжээ ихээхэн утга агуулгатай болж байна. Олон улсын продюсерууд цугласан учраас бидэнд цаашдын хөгжлийн талаар ярилцах боломж олгож байна. Би Хятадад олон удаа ирж байна. Хятадын кино урлагийн салбарын олон хүнтэй уулзсан, Хятадын кино урлаг хэрхэн эрчтэй хөгжиж буйг биеэрээ мэдэрч байна. Хятадын соёл ч эрчтэй хөгжиж байгаа учраас бид хамтдаа шинэлэг санааг эрэлхийлэн, олон талаар хамтран ажиллах ёстой юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ