​Доктор Одпүрэвийн тосон зургийн үзэсгэлэн нээгдэв

2019-12-06 15:30:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-р сарын 5-нд, МУБИС-ийн доктор, Улаанхад дээд сургуулийн зочин судлаач Одпүрэвийн тосон зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Улаанхад дээд сургуульд боллоо.

Үзэсгэлэнд доктор Одпүрэв, сурагчидтайгаа хамтран бүтээсэн 20 шахам зураг тавьсан байна.

Улаанхад дээд сургууль болон МУБИС олон жилийн турш Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн юм. Энэ удаагийн үзэсгэлэн ч хоёр сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохиогдсон юм.

Улаанхад дээд сургуулийн уран зургийн дээд сургуулийн захирал, профессор Дүүрэнсан, доктор Одпүрэв ярилцлага өгсөн юм.

/УХРТ-ийн Адьяа бэлтгэв/

Их уншсан

холбоотой мэдээ