Хэл соёлын солилцооны индэр байгуулж байна

2019-12-11 10:51:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншин агентлагийн мэдээ: 10-нд Өвөр Монголын багшийн их сургуулийн дэргэдэх Эрээн хотын олон улсын сургуулийн мэдэгдсэнээр, Хятадын Эрээн хоттой хиллэсэн Монгол улсын Замын-Үүдийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн Күнзийн сургалтын танхимд хятад хэл сурах, хятадын соёлыг ойлгох сонирхолтой хүүхдүүд олширсон байна.

Долоон хоногийн өмнө, Күнзийн сургалтын тус танхимын шилдэг 20 сурагч Бээжин, Тяньжинийг зорьж 7 хоногийн хугацаатай намрын сургалтад оролцжээ. Хятадын соёлтой танилцах энэ удаагийн аялал бидний ярианы хэлийг дээшлүүлж, Хятадын соёл түүхэнд улам сонирхолтой болгосон гэж сурагчид ярьж байлаа.

Шү Гуан бол Өвөр Монголын багшийн их сургуулийн дэргэдэх Эрээн хотын олон улсын сургуулийн гадаад оюутнуудын хятад хэлний багш бөгөөд Монгол улсын Замын-Үүдийн хоёрдугаар сургуулийн Күнзийн сургалтын танхимын Хятадын талын албан тушаалтан, хятад хэлний багш юм. Тэрээр: Одоогийн байдлаар Хятад хэлний анхан, дунд, дээд шатны цогц сургалт явуулж байна. Цаашид хичээлийн сурах бичиг боловсруулах, Хятад хэлний түвшин тогтоох газар гаргах, аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах талаар анхаарал хандуулна гэжээ.

Замын-Үүдийн хоёрдугаар сургуулийн Күнзийн сургалтын танхим 2017 оны 4-р сард байгуулагдсан юм. Тус хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан Күнзийн сургалтын танхим Монгол улсад байгуулагдсан Күнзийн сургалтын 5 дахь танхим болно.




Их уншсан

холбоотой мэдээ