Чинь Шыхуаны бунхнаас алтан тэмээ олджээ

Алтаннавч 2020-01-02 17:52:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чинь Шыхуан хааны дурсгалын музей 12-р сарын 30-нд Чинь Шыхуаны бунхны гадаад хүрээний баруун талд байрлах бунхны бүсэд археологийн нарийвчилсан судалгаа, хайгуулын ажил хийжээ. Үүний үр дүнд эртний 20 гаруй булш, үнсний 120 нүх, шаазангийн 4 зуух, эртний голын 4 суваг олдсон байна. Мөн шинээр 14 оршуулгын нүхийг илрүүлжээ. Түүний нэг булшнаас нэг ширхэг алтан тэмээ олдсон нь Хятадаас олдсон анхны тохиолдол болжээ.

Энэ нь Чинь Шыхуаны бунхны бүсээс илрүүлсэн хосгүй гайхалтай, хамгийн том, хамгийн бүрэн бүтэн хадгалагдан булш юм. Тус зурагт соёлын дурсгалын олдворыг харуулжээ.

Эдгээр булшны байршлыг тогтсон журмаар жагсаасан бөгөөд хамгийн зүүн талд байрласан “жүн” хэмээх ханз үсгийн хэлбэртэй булш Чинь Шыхуан бунхнаас 100 гаруй метрийн зайд байрлаж байгаа нь булшны эзэн Чинь Шыхуан хаантай ойр дотно харилцаатай байсны илрэл юм. Чинь Шыхуаны бунхны гадаад хүрээний баруун талд байгаа олон тооны булшнаас энэ нь Хятадын байлдаант улсын сүүлчийн үеийнх гэж тооцоолж байна. Тус зурагт соёлын дурсгалын олдворыг харуулжээ.

Булшны байршил, хэлбэр, олдворын дагуу Чинь гүрний үеийн булш гэсэн таамаглал гаргажээ. Тус зурагт соёлын дурсгалын олдворыг харуулжээ.

Энэхүү булш Чинь гүрний үеийн хамгийн том, хамгийн өндөр зэрэглэлийн, хамгийн бүрэн бүтэн хадгалагдсан томоохон хэмжээний булш бөгөөд археологийн бас нэгэн том амжилт боллоо. Энэ зурагт соёлын дурсгалын олдворыг харуулжээ.

Булшнаас олон тооны шаазан, хүрэл, хаш эдлэл, бага хэмжээний алт, мөнгө, төмөр эдлэл олджээ.

Энэ зурагт Чинь Шыхуаны булшны баруун хэсгээс олдсон том булшийг харуулав.

Их уншсан

холбоотой мэдээ