Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг өөртөө итгэлтэй болгоход тусална

Алтаннавч 2020-01-06 17:07:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жя Кайтао бол Шаньдүн мужийн Шяжинь шяний тусгай боловсролын сургуулийн багш юм. Тэрээр бага балчир насандаа эмийн харшлын улмаас дүлий болсон байна. 6 настайдаа Шяжинь шяний тусгай боловсролын сургуульд орж, Юань Жин Хуа багшаас дуудлага, ярианы арга сурчээ. 2013 онд Жя Кайтао Жэнжөүгийн багшийн дээд сургуульд элсэн орж, их сургуулиа төгсөөд Шяжинь шяний тусгай боловсролын сургуульдаа эргэн ирж багшилсан байна. Өдгөө Жя Кайтаогийн хамт түүний оюутан цагийн найз, эхнэр Сүнь Жие нь хамт ажиллаж байгаа юм. Эхнэр нөхөр хоёр тус тусын давуу талаа ашиглан, сурагчдадаа шаазан сийлбэр, цаасан хайчилбар зэрэг гар урлал, уран зургийн хичээл заадаг юм.

Жя Кайтао: Шяжинь шяний тусгай боловсролын сургууль бол миний мөрөөдөл биелсэн газар. Би сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг биеэ дааж сурах, өөртөө итгэлтэй болоход туслахыг хичээдэг юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ