Ши Жиньпин Кирибатийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

2020-01-06 22:15:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 6-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Кирибати улсын ерөнхийлөгч Мамаутай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин: Өнгөрсөн оны 9-р сард Хятад, Кирибати хоёр улс нэг Хятад улсын зарчмын үндсэн дээр дипломат харилцаагаа сэргээсэн нь хоёр орны харилцааны хөгжлийн шинэ гараа болсон юм. Ноён ерөнхийлөгч та болон Кирибатийн засгийн газар түүхэн үнэний талд зогсож, стратегийн алсын хараа, улс төрийн хүсэл зоригийг бүрэн харууллаа. Хятад улс үүнийг өндрөөр үнэлж байна. Дипломат харилцаагаа сэргээснээс хойш, хоёр талын олон салбар, олон давхаргын солилцоо, хамтын ажиллагаа өргөжиж, олон ололт амжилт гаргалаа. Хятад, Кирибати дипломат харилцаагаа сэргээсэн нь хоёр ард түмний ашиг сонирхолд нийцэж, хоёр орны харилцааг хөгжүүлэх хэтийн төлөв өргөн уудам байгааг бодит хэрэг гэрчиллээ. Ерөнхийлөгч таны энэ удаагийн айлчлал Хятад, Кирибатийн харилцааны хөгжлийн чухал бэлэг тэмдэг болж байна. Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, илүү их үр дүнд хүрэхийн тулд Кирибатийн талтай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ эрчимжүүлэх ёстой. Хятад улс том, жижиг улс орнууд эрх тэгш байх зарчмыг баримталсаар ирсэн. Улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биедээ эрх тэгшээр хандах ёстой. Хятад улс энх тайван хөгжлийн замыг баримталж, хүчирхэг орны дээрэнгүй үйлдэл хийхгүй, бусад орны дотоод хэрэгт оролцохгүй, бусад орон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг ч зөвшөөрөхгүй. Кирибати улсын өөрийн үндэсний нөхцөл байдалд нийцсэн бие даасан хөгжлийн замыг Хятад улс хүндэтгэж, Кирибатийн талтай өндөр түвшний, олон давхаргын солилцоогоо бэхжүүлж, улс орноо удирдах туршлагаа хуваалцахад бэлэн байна. НҮБ, Номхон далайн арлын орнуудын чуулга уулзалт зэрэг олон талт механизмын хамтын ажиллагаа, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг даван гарахад дэмжлэг үзүүлэх, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахын тулд Кирибатийн талтай хамтран зүтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Мамау: Кирибатийн тал БНХАУ-тай дипломат харилцаагаа сэргээсэн томоохон шийдвэр гаргалаа. Энэ нь Кирибати Хятад улсад итгэж буйн илрэл юм. Кирибати, Хятад дипломат харилцаагаа сэргээгээд удаагүй ч хоёр талын хамтын ажиллагаа илэрхий үр дүнд хүрлээ. Кирибатийн тал нэг Хятад улсын зарчмыг тууштай баримталж, Хятадын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, "Нэг улс, хоёр систем"-ийн бодлогыг дэмжиж, Хятад улсын нэгдлийн агуу их үйлсийг дэмжихээ дахин нотолж байна. Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, хамтын хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэснийг Кирибати өндрөөр үнэлж байна. Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Кирибати зэрэг хөгжиж буй орнуудын хөгжилд туслан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтыг даван туулахад тусалсан Хятад улсад талархаж байна. Кирибати, Хятадын харилцааны хөгжлийг ахиулж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхийн тулд Хятад улстай хамтдаа хичээн зүтгэхэд Кирибати улс бэлэн байна гэжээ.

Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн, хоёр орны засгийн газрын “Бүс ба Зам” санаачилга зэрэг хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ