Ши Жиньпин дарга Лаосын ерөнхий сайдтай уулзалаа

2020-01-06 22:32:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 6-нд Ардын их хурлын ордонд Лаосын ерөнхий сайд Түнлүнтэй уулзав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Лаос улсын дарга Беньянд шинэ оны мэндчилгээг уламжилж өгөхийг Түнлүнд хүсээд: Хятад, Лаос бол сайн хөрш, сайн анд, сайн түнш, цаашлаад хувь заяаны хамтын цогц юм. КН-ын удирдлага, социалист тогтолцоо бол бидний улс төрийн үндсэн тогтолцоо юм. Хоёр тал зовлон жаргалаа хамтатган, мөр зэрэгцэн урагшилж, дээд хэмжээнд нягт хэлхээ холбоотой байдаг уламжлалаа хадгалан, засаглалын солилцоогоо эрчимжүүлж, засаглах түвшин, чадвараа дээшлүүлж, тус тусын улс төрийн аюулгүй байдлыг хамгаалж, хоёр орон болон өргөн олон хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамтдаа хамгаалах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Ирэх жил Хятад, Лаос дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Хоёр орны харилцаа урьдыг залгамжлан ирээдүйгээ нээх чухал үе шатанд орно. Бид Лаосын талтай хамт Хятад, Лаосын хувь заяаны хамтын цогцын байгуулалт, хөгжлийн стратегийн уялдаагаа ахиулж, Хятад Лаосын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг түргэтгэж, төмөр зам, эдийн засгийн хүрээлэн зэрэг том төслийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хэлхээ холбоогоо ахиулан, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн явц дахь зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Лаосын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ