Шанхай хотын нэрийн хуудас болсон 10 барилга

2020-01-07 14:24:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Архитектурын соёлын судалгааны үндэсний төвөөс зохион байгуулсан 2019 оны “Шанхай хотын нэрийн хуудас болсон 10 барилга”-ын шалгаруулалт 2020 оны 1-р сарын 6-нд өндөрлөлөө. Тус арга хэмжээ Шанхай хотын алдартай барилга байгууламжийг шалгаруулан, БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн хугацаан дахь Шанхай хотын нийгэм, эдийн засгийн ололт амжилтыг дүгнэн, Шанхай хотын хөгжлийг эрч хүчийг үзүүлж, Олон улсын соёлын хотын давтагдашгүй өнгө төрхийг харуулахыг зорьжээ.

2014 онд Хятадын архитектурын соёлын судалгааны үндэсний төв, Бээжингийн их сургуулийн Соёлын судалгааны төв, SINA сайт хамтран “Хятадын орчин үеийн арван шилдэг барилга” шалгаруулалтыг зохион байгуулсан нь ихээхэн нөлөөтэй болж, олон хот, бүс нутаг нэрийн хуудас болсон барилга байгууламжаа шалгаруулжээ.

Сонгон шалгаруулж буй үеийн зураг

Шанхай хотын энэ шалгаруулалт “Архитектурын шинэ хөгжлийг манлайлан, соёлын шинэ жишгийг онцлох” эрхэм зорилготой бөгөөд Шанхай хотод 1978-2019 оны хооронд баригдсан барилга байгууламжийг архитектурын соёл, гоо зүй, нэр нөлөө зэрэг талаас үнэлгээ хийсний дүнд ийм 10 барилгыг сонгон тодрууллаа.

Шанхай хотын төв цамхаг

Тэнгэр баганадсан өндөр барилга Шанхай хотын төв цамхаг тэгшхэн барилгыг мушгичихсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь барилгад үзүүлэх салхины нөлөөг буруулах зорилготой бөгөөд Шанхай хотын хамгийн өндөр барилга болжээ.

Шанхай хотын зам харилцааны Хунчяо төв

Шанхай хотын зам харилцааны Хунчяо төв агаарын тээвэр, хурдны төмөр зам, соронзон галт тэрэг, метро зэрэг тээврийн янз бүрийн хэрэгслийг нэгэн дор хамарсан нь хотын зам харилцааны бүтээн байгуулалтын нэг том шинэчлэл болжээ. Ийм жишээ өөр улс орон, хотод урьд байгаагүй юм.

Шанхай хотын Жиньмао төв

Хятадын уламжлалт архитектурын элементүүд болон орчин үеийн барилгын материалыг уялдуулан, уламжлал ба орчин үеийн төгс хослолыг бүрдүүлсэн. Энэ барилга өвөрмөц шийдэл, өндөр технологи, соёлын агуулгаараа онцлог юм.

Дорнын сувд Радио, телевизийн цамхаг

Дорнын сувд Радио, телевизийн цамхаг бол Шанхай хотын алдартай барилгын нэг бөгөөд өвөрмөц хэлбэрээрээ тус хотын нэрийн хуудас болжээ.

Шанхайн олон улсын медиа порт

Шанхайн олон улсын медиа порт орон зайн зөв шийдэл, барилга байгууламж хоорондын уялдаа холбоогоороо алдартай. Архитектурын дизайн нь туйлын бүтээлч, шинэлэг бөгөөд хэвлэл мэдээлэл, соёл, технологийн цаашдын уялдаа холбоо, хотын хөгжлийн ирээдүйн төсөөллийг бий болгосноороо олон улсад нэр хүндтэй болжээ.

Шанхайн “Шинэ ертөнц” хотхон

Шанхай хотын Шиньтяньди буюу Шинэ ертөнц хотхон хуучны орон сууцын хорооллыг өөрчлөн, Шанхай хотын түүхэн хэв маяг, барууны онцлог шинжийг уялдуулсан амралт, зугаалга, соёлын томоохон төв юм. Тус хотхон хотын хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэж, бусад хотод үлгэр жишээ болжээ.

Шанхайн Үндэстний үзэсгэлэнгийн төв

"Дөрвөн салаа навч” хэлбэртэй энэ барилга Хятадын олон улсын импортын экспогийн үзэсгэлэнгийн танхим бөгөөд архитектурын урлагийн өндөр үнэ цэнэтэй барилга юм.

Шанхай хотын спортын Дүнфан төв

Шанхай хотын спортын Дүнфан төвийг Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан байгуулжээ. Тус барилга гайхалтай шийдэл, гоёмсог хэлбэрээрээ алдартай.

Шанхай театр

Хятадын эртний барилгын сонгодог хэлбэрийг ашиглан, дээшээ харсан нуман хэлбэртэй дээвэр нь эртний Хятадын “Тэнгэр дүгрэг, газар дөрвөлжин” хэмээх үзэл санааны бэлгэдэл болжээ. Тунгалаг шилэн хана нь дотоод бүтцээ ил харуулж, өөрийн эрхгүй хараа булаана.

Дэлхийн экспогийн соёлын төв

Шанхайн дэлхийн экспогийн соёлын төв нь орчин үеийн соёл урлагийн дэлхийн хэмжээний цогцолбор юм. Тус төв тоглолт, концерт, үзэсгэлэн, зугаа цэнгүүнийг нэгэн дор бүрдүүлсэн соёлын цогцолбор юм. Үзэгдэх байдал нь нисдэг таваг мэт, аль өнцгөөс харснаас шалтгаалан өөр өөр хэлбэртэй үзэгддэг.

Их уншсан

холбоотой мэдээ