Хүн төрөлхтний хамтын гэр орноо сайтар хамгаалцгаая

Д.Хүчитбаатар 2020-01-08 17:18:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 6-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн их сургуулиудын цаг уурын өөрчлөлтийн нэгдсэн холбооны оюутнуудын төлөөлөлд хариу захидал бичиж, хүн төрөлхтний ирээдүйн хувь тавилантай холбоотой чухал асуудал болсон цаг уурын өөрчлөлтөд хамтдаа анхаарал хандуулж буйг нь өндрөөр үнэлж, хамтын гэр орноо хамгаалахад улам их үүрэг гүйцэтгэж ажиллахыг хүссэн нь оюутан сурагчдад урам хайрлаж, экологийн бүтээн байгуулалтын талаарх Хятад улсын хариуцлагатай их гүрний дүр төрхийг дахин харуулсан юм.

Шааньши мужийн Лянжяхэ тосгонд сэхээтнээр ажиллаж байхдаа хүн, байгаль бол амь насны хамтын цогц бөгөөд эх байгалиа эвдэн сүйтгэх нь хүн төрөлхтөн өөрийгөө хохироож буй хэрэг гэдгийг гүнзгий ойлгож мэдсэн бол Жэжян мужийг удирдан ажиллаж байхдаа “Хөх тэнгэр хөхөмдөг уулс алт мөнгөнөөс үнэтэй” гэсэн үзэл баримтлалыг дурдаж, дараа нь Парисын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганд “цаг уурын өөрчлөлтийг зохицуулахын тулд хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртсэн, шударга, зүй зохистой механизм” байгуулахыг санаачилсан гээд хүн төрөлхтний хөгжил, экологи орчны асуудлаар Ши Жиньпин даргаүргэлж шинийг сэдэж, зохицуулах арга замыг эрэлхийлж ирсний үр дүнд “Ши Жиньпиний экологийн соёлын тухай үзэл санаа”-г бий болгосон юм. ХКН-ын 18-р их хурлаар экологийн соёлын бүтээн байгуулалтыг улс орныхоо социалист үйлсийн ерөнхий төлөвлөгөөнд хамруулж, энэ салбарын практик даян дэлхийд үлгэр жишээ болж байна.

Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах нь хүн, байгалийн эвсэг зохицонгуй оршин тогтнолтой шууд холбоотой. Хятад улс Ши Жиньпин даргын экологийн соёлын үзэл баримтлалын удирдлагаар, их гүрний үүрэг хариуцлагаа хүлээж, идэвхтэй үйл ажиллагаа, ажил хэрэгч байр сууриар тасралтгүй шинэ ахиц амжилт гаргаж байна. Үүнд: “Бохирдуулалтаас сэргийлэн засах” ажлыг үндэсний хөгжилтэй холбоотой гурван том ажлын нэг болгож, “ногоон”зарчмыгхөгжлийн шинэ үзэл баримтлалдаа хамруулж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулахыг улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд, урт хугацааны төлөвлөгөөнд оруулснаар хүн байгалийн хөгжлийн орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ төлөвийг нээсэн юм. 2030 он гэхэд ДНБ-ий нэгж бүрийн үйлдвэрлэлээс үүсэх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 2005 оныхоос 60-65 хувиар буруулах санаачилгыг Хятад улс дэвшүүлсэн бол өдгөө эрчим хүчний хэмнэлт, шинэ эрчим хүчний ашиглалт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээрээ нэгэнт дэлхийд тэргүүлсэн билээ. Тиймээс бид 2030 оны зорилт, амлалтаа биелүүлэх бүрэн итгэлтэй байгаа юм.

Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах нь хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа нийтлэг сорилтучраас хүмүүс хамтдаа хүчин зүтгэх ёстой. Дэлхийн их дээд сургуулиудын цаг уурын өөрчлөлтийн нэгдсэн холбоог Хятад улсын их дээд сургуулиуд анх санаачилсан бөгөөд дэлхийн их дээд сургуулиудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар дэлхийн экологийн соёлыг бүтээн байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах олон улсын хамтын ажиллагааг манлайлж ажиллах зорилготой юм. Дэлхийн их дээд сургуулийн оюутан сурагчид цаг үеийн олгосон үүрэг хариуцлагаа идэвхтэй хүлээж, практикт идэвхтэй оролцон, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах үйлсийн манлайлагч, олон улсын хамтын ажиллагааны “гүүр босгогч” болж, залуу насны эрч хүчээ нэгтэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг урагшлуулж ажиллах ёстой юм.

Их уншсан

холбоотой мэдээ