Стратегийн яриа хэлэлцээгээр чухал зөвшилцөлд хүрэв

2020-01-09 17:34:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 8-нд Кайр хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И Египетийн ГХ-ийн сайд Самех Шоукритой хамт Хятад, Египетийн дипломат стратегийн яриа хэлэлцээний дараа сэтгүүлчидтэй уулзлаа. Ван И: Египет улс миний Африк дахь айлчлалын эхний өртөө юм. Хятад, Египет хоёр орны ГХЯ-ны шинэ ээлжийн стратегийн яриа хэлэлцээгээр олон цуврал чухал нийтлэг ойлголтод хүрлээ гэжээ.

Ван И: Хятадын гадаад харилцаанд нэгэн уламжлал байдаг, тэр нь ГХ-ны сайд жилийн эхний айлчлалаа Африкаас эхэлдэг. Африкийн ард иргэд, ахан дүүс бол Хятадын ард түмний сайн найз, бидэнтэй хувь заяагаа холбосон гүн гүнзгий найрамдалт харилцаатай. Африкийг хүндэтгэж, дэмжих нь Хятад улсын хөгжиж буй орны хувьд заавал хүлээх үүрэг хариуцлага юм гэжээ.

Египет улс Ван И сайдын Африк дахь айлчлалын эхний өртөө юм. Тэрээр Египетийн ерөнхийлөгч Сисид бараалхаж, ГХ-ийн сайд Самех Шоукригийн хамт Хятад, Египетийн димпломат стратегийн яриа хэлцлийг даргалж, олон цуврал нийтлэг ойлголтод хүрчээ.

Нэгдүгээрт, хоёр тал шинэ цаг үеийн хувь заяаны хамтын цогц байгуулах зорилтын төлөө хамтран ажиллаж, хоёр орны харилцааны түвшнийг дээшлүүлэн, Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана. Хятад улс Египетийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хамгийн том түнш, өнгөрсөн жил Египетэд хийсэн хөрөнгө оруулалт 60 хувиар нэмэгдэж, хоёр орны нийтлэг ашиг сонирхол тасралтгүй нэмэгдэн, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны жишиг боллоо. Цаашид хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улс орны хөгжлийн үйл явцад хамтдаа зүтгэн, хамтдаа урагшилж, Хятад, Египетийн харилцааг Хятад, Африк болон Хятад, Арабын хувь заяаны хамтын цогцыг байгуулах үлгэр жишээ болгоно хэмээн тохиролцжээ.

Хоёрдугаарт, хоёр тал "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллана. Бид "Бүс ба зам" санаачилгыг Египетийн "2030 оны хэтийн төлөв"-тэй гүнзгий холбож, Суэцийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс, шинэ худалдааны төв, хотын дүүргийн төмөр зам зэрэг томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч, сансар судлал зэрэг салбарын шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо.

Гуравдугаарт, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулж, энэхүү шинэ индрээр хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг зохицуулна. Хоёр тал хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны эхний таван жилд хэрэгжүүлсэн ажлуудад сэтгэл хангалуун байгаа бөгөөд ирэх таван жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хэлцлийг эхлүүлэхээр тохиролцов.

Дөрөвдүгээрт, хоёр тал хамтран терроризм, хэт даврагч үзлийн эсрэг хариу арга хэмжээ авч, мэдээлэл солилцох, чадавхаа сайжруулах зэрэг талаар бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх арга замаар хэт даврагчидтай үр дүнтэй тэмцэх талаар туршлага солилцон, олон улсын хамтын ажиллагаанд илүү хамтран ажиллаж, бүс нутаг, олон улсын терроризмтой тэмцэх үйл хэрэгт шинэ хувь нэмэр оруулахаар тохиролцжээ.

Тавдугаарт, хоёр тал Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн чуулга уулазлтаар хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Африк дахь гурван талын хамтын ажиллагааг өргөтгөхөөр тохиролцов. Египет улс Африкийн холбооны ээлжит дарга орон юм. Хятадын тал Египетийн талтай харилцаагаа эрчимжүүлж, Бээжингийн чуулга уулзалтын нийтлэг ойлголтыг Африкийн орнуудад хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Египетийн талтай Африкийн сургалт зохион байгуулж, хүмүүсийн амьжиргааг сайжруулах жижиг, үр дүнтэй хамтын ажиллагааны зарим төслийг хэрэгжүүлнэ. Хятадын тал Египетэд байгуулсан "Африкийн холбооны көрчлийн дараах сэргээн босголт, хөгжлийн төв"-д тусламж үзүүлэхээр тохиролцлоо.

Ван И хэлэхдээ: Египет бол Хятадын сайн найз, сайн түнш юм. Хятадын тал Египетийг Хятад ба Африк, Хятад ба Арабын орнуудын харилцааны чухал байранд тавьсаар ирсэн юм. Египет улс ерөнхийлөгч Сисигийн удирдлагаар улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, өөрсдийн улс орны хөгжилд нийцсэн хөгжлийн замаар замнах, үндэстнээ сэргээн мандуулах, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжин ажиллах болно гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ