​Луут завиар гулгах тэмцээн болно

2020-01-10 10:57:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нд, Хятадын хэмээний өвлийн спортын 14-р наадмын иргэдийг оролцуулсан төрөл болох Луут завиар мөсөн дээр гулгах тэмцээний хэвлэлийн бага хурал ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Долоннуур хошуунд боллоо.

Энэ сарын 10-12-нд Долоннуур хошуунд болох наадамд, Хятадын муж, хот, ӨЗО-ыг төлөөлсөн 20 багийн 504 тамирчин өрсөлдөнө. Уг наадам ӨМӨЗО-нд болж буй Хятадын хэмжээний өвлийн спортын 14-р наадмын Шилийнгол аймагт болох цорын ганц төрөл гэдгээрээ онцлог юм.

Энэ удаад тамирчид эрэгтэйчүүдийн 5 ба 12 хүн, эмэгтэйчүүдийн 5 ба 12 хүн, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хамтарсан 12 хүний тэмцээн зэрэг гурван төрлөөр 100 метр, 200 метрийн зайд тус тус өрсөлдөнө. Хятадын зүүн хойд бүс нутгаас үүсэлтэй Луут завиар мөсөн дээр гулгах тэмцээн сүүлийн жилүүдэд өвлийн спорт сонирхогч орнуудын анхаарлыг татаж байна.

Энэ тухай Шилийнгол аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, радио телевизийн товчооны дарга Уртнасан хэлэхдээ:

Өвөр Монголын Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Б.Ганболд мэдээлэв.

Их уншсан

холбоотой мэдээ