Залуучуудын өвлийн олимп нээгдэв

2020-01-10 11:02:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Залуучуудын өвлийн олимпын 3-р наадам 9-нд "Олимпын нийслэл" Швейцарийн Лозаннад нээгдлээ. "Гал голомт"-оор гол сэдвээ болгосон нээлтийн ёслол нь олимп, спортын төрөлх нутагт болж байгааучраас дэлхийн биеийн тамир спорт "гэртээ харих"-ыг сайшааж буй санааг илэрхийлсэн байна.

Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах: Олон улсын олимпын хороо Лозанна хотодоршдог учир,100 гаруй жилийн турш тус хот олимпын их гэр бүлийн "гал голомт" болсоор ирсэн юм. Швейцарийн ард түмний найрсаг халуун сэтгэл Лозанна хэмээх олимпын нийслэлийн "гал голомт"-ыг халуун дулаан хайраар бялхуулж байна гэжээ.

Энэ удаагийн Залуучуудын өвлийн олимпын наадамд 79 улс орон, бүс нутгийн 1872 тамирчин оролцож, түүхэн рекорд тогтоожээ. Цанаар ууланд авирах нь спортын 16 салбар төрлийн нэг болсон бөгөөд энэ удаагийн уралдаан тэмцээндөөр 5 жижиг төрөл шинээр нэмэгдсэн байна.

Залуучуудын өвлийн олимпыг дөрвөн жилднэг удаа зохион байгуулдаг бөгөөд өмнөх хоёр удаагийн олимпыг Австрийн Инсбрук, Норвегийн Лиллехаммерт тус тус зохион байгуулсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ