2020 оны Хятадын цагаан сарын тээвэрлэлт албан ёсоор эхлэв

2020-01-10 11:20:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 10-наас 2020 оны Хятадын цагаан сарын тээвэрлэлт албан ёсоор эхэлж, харь нутагт хөдөлмөр эрхэлдэг хүмүүс төрж өссөн нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Ойрын жилүүдэд Хятадын хурдны зам, авто зам хурдтай хөгжиж, Хятадын цагаан сарын тээвэрлэлтийн чадавх эрс нэмэгдэн, цагаан сараар нутаг буцах хүмүүст амар хялбар болсон билээ.

10-ны 00:31 цагт Бээжин-Наньтүн чиглэлийн К4051 галт тэрэг өртөөнөөс хөдөлж, 600 орчим зорчигч нутаг руугаа мордлоо. Цагаан сарын үеэр өнгөрсөн жилүүдэд тасалбар авахад хэцүү байсан бол одоо амархан болсон хэмээн зорчигчид ярьж байлаа.

"Галт тэрэг улам хурдан, тасалбар худалдан авахад улам амархан болсон."

"Өнөөдөр харахад тийм ч олон зорчигч байхгүй байна."

Цагаан сар ойртохын хирээр галт тэргэнд ч сар шинийн уур амьсгал орж байна. Галт тэрэгний цонхон дээр "Аз" буюу "Фү" хэмээг ханзыг наасан нь зорчигчдыг цагаан сараа хэрхэн өнгөрүүлэх тухай бодолд автуулна.

"Аав ээж маань өндөр настай, жилээс жилд өтөлж байна. Сар шинэ болгоноор харьж ааж ээжээ эргэдэг, ганц хоёр өдөр ч гэсэн."

1970-аад оноос Хятадын өөрчлөлт нээлтийн бодлогын уриалгаар маш олон хүн өөр нутагт ажилалж, гэрээсээ хол суралцдаг болсноор цагаан сарын тээвэрлэлт эхэлсэн юм. Билгийн тооллын шинэ оны үеэр хотод ажиллаж, суралцдаг хүмүүс гэртээ харьж цагаан сараа гаргадаг уламжлалтай. Цагаан сарын дараа хот руу буцаж ажиллаж, суралцдаг болсноор олноо гайхагдсан тээвэрлэлт эхэлсэн юм. 2012 оноос хойш цагаан сарын үеэр жил бүр 3 тэрбум хүн зорчдог болжээ.

Өмнө нь тасалбар олддоггүй байсан бол одоо тасалбар нөхөж худалддаг болсон. Урьд нь шөнөжин дураарладаг байсан бол одоо гар утсаараа захиалдаг болсон. Урьд нь урт дараалалд зогсдог байсан бол одоо ухаалаг гарц, нүүрээ уншуулаад нэвтэрдэг болж, аюулгүй, дүрэм журамтай, халуун дулаан уур амьсгал Хятадын төмөр замын тээвэрлэлтийн дүр төрх болон өөрчлөгдөж байна. Бээжингийн төв өртөөний хэвлэлийн төлөөлөгч Ше Жин-И хэлэхдээ: Энэ жил Бээжингийн төв өртөө олон арга хэмжээ авч, зорчигчдод хялбар үйлчилгээ үзүүлж байна гэжээ.

"Манай өртөөний гучин хэдэн нэвтрэх орц болгонд нүүр унших төхөөрөмж байрлуулж, шинэ орчинд ажиллах боллоо. Бид төхөөрөмж, мэдээлэлжүүлэлт, ухаалаг салбарт олон өөрчлөлт хийсэн. Зорчигчдод илүү сайн үйлчлэхийн тулд бид эх нялхсын хоёр өрөө гаргасан. Ингэснээр эхчүүдэд тухтай орчин бүрдүүллээ."

Тоо бүртгэлээс үзвэл, энэ жилийн 3 тэрбум гаруй зогчигчдын дунд давхардсан тоогоор авто замаар 2.5 тэрбум, төмөр замаар 440 сая, агаарын тээврээр 79 сая, усан тээврээр 45 сая иргэн зорчиж, хурдны төмөр зам, агаарын тээвэр, хувийн авто машин зэрэг тээврийн хэрэгслээр зорчих хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны нарийн бичгийн даргын орлогч Жао Чэньши: Холбогдох байгууллагууд үйлчилгээгээ улам хялбаршуулж, зорчигчдод илүү тухтай нөхцөл бүрдүүлж өгнө гэжээ.

"Төмөр замын байгууллага цахим тасалбар худалдаалж, нөхөж тасалбар зарсан, хурдны авто замд ETC гарц нэвтрүүлсэн, иргэний агаарын тээвэр автомат үйлчилгээ, цаасгүй үйлчилгээ нэвтрүүлснээр илүү олон зорчигч гар утсаараа үйлчлүүлж, нүүрээ уншуулаад нэвтэрдэг болсон. Бээжингийн өмнөд өртөө зэрэг 13 өртөө метроноос шууд нэвтэрдэг болсон. Орон нутагт тээврийн хэрэгсэл хоорондын холболтын менежментийг бэхжүүлснээр зорчиход хялбар боллоо" гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ