​Луут завиар гулгах тэмцээн эхлэв

2020-01-10 16:08:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 10-нд, Хятадын өвлийн спортын 14-р наадмын нээлт Шилийнгол аймгийн Долоннуур хошуунд боллоо. Нээлтийн ёслолд Хятадын Биеийн тамир спортын үндэсний газар, ӨМӨЗО-ны Биеийн тамир газрын албаны хүмүүс, Шилийнгол аймгийн аймгийн захиргаа болон хошуу нутгийн удирдлагууд, тамирчид, соёл урлагийн салбарынхан зэрэг 10 мянга гаруй хүн оролцжээ.

Нээлтийн дараа эрэгтэй, эмэгтэйн хамтарсан 12 хүний 100 метр, 200 метрийн зайн тэмцээн болж, ӨМӨЗО-ны баг тамирчид хоёр төрөлд бүгдэд нь түрүүлж, алтан медаль авлаа.

Тэмцээн гурван хоног үргэлжлэх бөгөөд Хятадын муж, хот, ӨЗО, мөн Хонконгийн онцгой бүсийн захиргааг төлөөлсөн 20 багийн 504 тамирчин өрсөлдөнө.

Өвөр Монголын Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Б.Ганболд мэдээлэв.

Их уншсан

холбоотой мэдээ